| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00921/И |
| Дугаар | 151/ШШ2024/00844 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2024/00844
| 2024 10 28 | 151/ШШ2024/00844 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
,,,, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А,,, би,
Нэхэмжлэгч: ....,,,
/Улаанбаатар хот, ,,, дүүрэг, ,,,, хороолол, 2 дугаар гудамж, 7а тоот /,
Хариуцагч: М.М
/... аймаг, ...сум, Байдлаг . ..дугаар баг/,
Хариуцагч: Г.Б
/.аймаг, . сум, Байдлаг .дугаар баг/,
Нэхэмжлэлийн шаардлага: Үхрийн үнэ 4,500,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.С. нь хариуцагч М.М., Г.Б. нарт холбогдуулан үхрийн үнэ 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие А.С. нь . сумын . дүгээр багт тус сумын иргэн ..., Г.Б... нарт 58 үхэр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн маллуулахаар ажиллуулсан. 2024 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрийн үед үхэртээ туулга тариа хийх гэж очоод герфорд үүлдрийн 3-н шүдлэн үхэр дутуу байгааг мэдсэн. Гэтэл 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн үед тэр хоёр "үхрээ ав" гэж утсаар ярьсан. Би 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр очоод үхрээ тоолж хүлээж авсан, үхрээ хүлээлгэж өгөхдөө бидний хүлээлгэж өгсөн дэвтрийг авч ирээгүй өөрсдөө жижиг цаасан дээр байгаа үхрийн тоондоо тааруулж данс хөтөлчихсөн ирсэн. Би "дутуу 3-н үхрээ яах вэ" гэж асуухад тэр хоёр "тийм үхэр байсан ч юм уу, худлаа нэхээд ч байгаа юм уу" гээд байхаар нь "хүлээлгэж өгсөн дэвтэр чинь хаана байна" гээд гэрт нь дагаж очоод дэвтэртэй нь тулгасан, тэр хоёр "Өө тийм байна, бид хайя" гээд үлдсэн. 15 хоногийн дотор энэ дутуу 3 үхрээ олчих тэгээд ярилцъя гээд тохиролцсон. Түүнээс хойш 20-иод хоногийн дараа гар утас руу нь залгахад "олддоггүй ээ, хайж л байна" гэж хэлсэн. Дахиад хэд хоногийн дараа залгаад за юу болсон бэ гэхэд "олохгүй байна" гэсэн. Тэгээд би тэдэнд "та 2 мөнгөөр төлөх юм уу, үхрээр төлөх юм уу, ямар ч байсан 3 үхрийн хохирлоо барагдуулаарай" гэж хэлэхэд тэд "үхрээр нь төлнө" гэж хэлсэн. Би тэдэнд за тэгвэл дараа ирэхдээ авъя гэж хэлээд орхисон. Түүнээс хойш үхрээ авъя гэхэд "1-ийг нь төлнө, бусдыг нь төлж чадахгүй" гэсээр өдийг хүрсэн. Манай үхрийг өөрсдийн хэрэгцээндээ зарж борлуулсан юм уу, бидэнд үнэн учраа хэлэхгүй байгаа бөгөөд манай үхрийг малласнаас хойш машин авсан байсан. Тэднийг ажиллах хугацааны ярьж тохирсон цалин хөлсийг тэдний хүсэлтийн дагуу урьдчилж өгдөг байсан. Иймд хариуцуулж өгсөн малаас минь дутаасан хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Бидний малыг маллаж байх хугацаандаа үхрийн сүү цагаан идээг өөрсдөө боловсруулж авдаг, түүнээсээ нэмэлт орлого олох боломж өгсөөр байтал хариуцаж авсан малаа байхгүй болгочхоод ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь харамсалтай байна. Эдгээр үхрүүд өнөөдөр байж байсан бол хязаалан үхэр болсон, зах зээлийн ханшаар тооцоход 1 үхэр 2,000,000 төгрөг болохоор байна. Гэхдээ бид 1 үхрийг 1,500,000 төгрөгөөр тооцон, тэднээс 4,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний нэхэмжлэлийг хангаж, М.М..., Г.Б... нараас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, малын А дансны хуулбарууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч А.С. нь хариуцагч М.М., Г.Б. нарт холбогдуулан үхрийн үнэ 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дүгнэхэд хариуцагч А.С. нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 58-н тооны үхэр маллуулахаар тохиролцож 2024 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрийн үед үхэртээ туулга тариа хийх гэж очоод герфорд үүлдрийн 3 шүдлэн үхэр дутуу байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч нарын хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан ирүүлжээ.
5.1 Эвлэрлийн гэрээнд миний бие А.С. тус шүүхэд М.М., Г.Б. нарт холбогдуулан 3 шүдлэн үхрийг тус бүр 1,500,000 төгрөгөөр тооцож нийт 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан дээрх 3 шүдлэн үхрийн 2-ийг шүдлэн, 1-ийг бяруугаар тооцож 4,500,000 төгрөг гаргуулахгүй. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор . аймгийн . сумын Гутайн далангийн гармаар гаргаж өгөхөөр тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
5.2 Нэхэмжлэгч А.С. шүүхэд ирүүлсэн хүсэлтэд эвлэрлийн гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр М.М., Г.Б. нараас 2 шүдлэн үхэр, 1 бяруу авсан одоо нэхэмжлэх өр төлбөр байхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... эсхүл зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
7. Зохигчид нь цаашид маргахгүй, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагч нартай харилцан тохиролцож төлбөрөө барагдуулсныг зохигчид эвлэрсэн гэж үзэх ба талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагч М.М. Г.Б. нарт холбогдох үхрийн үнэ 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийн тал хувь 43,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 43,475 төгрөгийг, хариуцагч М.М., Г.Б. нараас 43,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С. олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч А.С.хариуцагч М.М., Г.Б. нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийн тал хувь 43,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 43,475 төгрөгийг, хариуцагч М.М., Г.Б. нараас 43,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С. олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.А.