| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00901/И |
| Дугаар | 151/ШШ2024/00846 |
| Огноо | 2024-10-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2024/00846
| 2024 10 30 | 151/ШШ2024/00846 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .Т.Д.
/. аймаг, .сум, ... дүгээр баг, Будаан толгой, ... тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Б.Д 2000 оноос 2016 он хүртэл 5 хүүхдийн хамт амьдарсан Б.Д нь 2003 онд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, ор сураггүй алга болсон. 2008 онд гэртээ ирсэн боловч хамт амьдраагүй, 2016 оноос хот орж ажил хийнэ гэж гараад одоог хүртэл сураггүй алга болсон. 2019 онд авто ослоор нас барсан гэж нагац ахаараа мэдээ хүргүүлсэн ч 2023 онд Улаанбаатар хотод автобусны буудал дээр таарсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Цаашид хамт амьдрахгүй, гэрлэлтээ цуцлуулах гэтэл оршин суугаа газрыг мэдэхгүй байна. Иймд -г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, сум, Мандал ...дүгээр Багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Улаанбаатар хот ... дүүрэг 17 дугаар хорооноос Б.Д. оршин суугаа эсэх тодорхойлолтыг гаргуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч Т.Д хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.3-т ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3. нэхэмжлэгч Т.Д нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Д. эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж, хүсэлтийн үндэслэлийг гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн хариуцагч гэж тодорхойлж байна.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд ::: нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
4.1 Б.Д. нь Улаанбаатар хот ... дүүрэг 17 дугаар хороо ... тоот хаягт бүртгэлтэй болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх хэдий ч тухайн хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг дарга З.Ц.. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар албан бичигт дурджээ.
5. Бүртгэлтэй газраа оршин суудаггүй, амьдардаггүй оршин суугаа газрын хаяг тодорхойгүй нь эрэн сурвалжлах үндэслэл болно.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д. хүсэлтийг ханган, ...-г эрэн сурвалжилж, 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг .... аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Т.Д.. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ...-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулах, түүний оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч Т.Д. албан бичгээр мэдэгдэхийг ... аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ