| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00897/и |
| Дугаар | 155/ШШ2016/00870 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х.Д
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2016/00897/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Х.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд Х аймгийн М сумын 1 дүгээр арван жилийн сургуульд суралцаж, 10 дугаар анги төгсөөд илгээлтээр Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад ажиллахаар 4-5 охидын хамт явсан. Бид тэнд очоод 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагалдан ажилчнаар орж, хамтдаа гэрт амьдран сайхан байсан боловч манай эцэг, эх настай хүмүүс байсан учир хажууд ирж мал малла гэж дуудсаар байгаад 1986 оны 02 сард ажлаас гарч нутагтаа ирж байсан. Тухайн үед би ажлаа сайн хийдэг байсан ба энэ хугацаанд дагалдан нэхэгч, туслах нэхэгчээр ажиллаж байсан. 1986 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна. Би хөдөлмөрийн дэвтэр нээлгэхдээ аавынхаа нэрийг Өлзийхутаг гэдэг нэрээр бичүүлж байсан, мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Өлзийхутаг гэсэн нэрээр бичигдсэн байх тул одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний эцгийн нэр зөрүүтэй болж, шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай боллоо. Миний бусад бүх бичиг баримт Х гэсэн нэрээр овоглодог ба би өөрийн буруугаас болж бичиг баримтын овог нэрний зөрчилтэй болсон. Иймд Х.Д надад 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргаас нээж олгосон 124035 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, миний Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагалдан нэхэгч, туслах нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Д нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Х.Д г ажлаас чөлөөлсөн тухай тушаал болон хөдөлмөрийн дэвтэрт түүний овог, нэрийг Ө.Д гэж бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн эцгийн овог нэр: Д.Х , эхийн овог нэр Ж.С нарын гэр бүлд 1963/02/14-нд төрөхөд төрүүлсэн Х.Д 1963/02/14-нд Х аймаг А сумын 98-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа... гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, Х аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Х овогтой Д н /Р***/-гийн хүсэлтийн дагуу бүртгэлийн архиваас шүүж үзэхэд ХААТР-1, ХААТР-21, ИУБ-31, А сумын төрөлтийн бүртгэлийн дэвтрийн 98-рт бүртгэгдсэн байна. Харин Ө овогтой Д н /Р***/ гэх бүртгэл онлайн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 1/394 дугаартай тодорхойлолт, гэрч Ж.Н ийн ...Х эмчийн хүүхэд байгаа юм. Х гийн Д н гэдэг юм. Өлзийхутаг гэхийг мэдэхгүй юм байна... гэх мэдүүлэг, гэрч П.Ц гийн ...Х гэдэг байх. Аав нь А сумын Хавтага бригадад малын эмчээр ажилладаг байсан. Х л гэдэг байсан. Өлзийхутаг гэхээр Х гэдэг хүнийг л хэлж байгаа байх. Х гэхээр А сумын хүмүүс сайн мэднэ. Манай цехийн ээлжинд өөр Д н нэртэй хүн байгаагүй... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргаас нээж олгосон 124035 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах, ээлжийн амралт, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, цалин өөрчлөх, хавсран ажилласны мөнгө олгох тухай тушаалын хуулбарыг шүүх нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч Х.Д Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагалдан нэхэгч, туслах нэхэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Эрдэнэт хотын Хивсний комбинатаас 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон 01. 1982 оны 12 сарын 26. Нэхэх цехэд нэхэгчийн дагалдангаар авч ажиллуулав. Эрдэнэт хот Хивсний комбинатын даргын 1982 оны 01-р сарын 06-ны өдрийн 02 тоот тушаалаар, 02. 1983 оны 05 сарын 01. Дагалдангийн хугацаа дууссан тул туслах нэхэгчээр томилон ажиллуулав. Эрдэнэт хот Хивсний комбинатын даргын 1983 оны 5 сарын 13-ны өдрийн 124 тоот тушаалаар. 03. 1986 оны 02 сарын 01. Ар гэрийн гачигдлаар туслах нэхэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Х аймгийн ХНХХэлтсийн мэдэлд шижлүүлэв. Эрдэнэт хот Хивсний комбинатын даргын 1986 оны 01-р сарын 31-ний өдрийн 16-р тушаалаар. Бүгд 5 жил 7 сараар хааж НД-ын №461545 дэвтэр олгов гэх бичилттэй 124035 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1982 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1. Нэр бүхий хүмүүсийг хавсралтад дурьдсан өдрөөс эхлэн тус тусын ажилд томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай 02 дугаартай тушаалын хуулбар, ...15. овог нэр: Х гийн Д н, аль цехэд: Нэхэх, ямар ажилд: дагалдангаар, ажил эхэлсэн сар өдөр: 26/XII, цалин: 150 гэх бичилттэй 02 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1. Ажилд шинээр томилогдсон хүмүүсийг хавсралт № 1-р, цех дотор шилжин ажилласан хүмүүсийг хавсралт № 02-р, ээлжийн амралт эдлэх хүмүүсийг хавсралт №03-р, шалгалт өгөх, нярай хүүхдээ асрахаар тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө авсан хүмүүсийг хавсралт №4-р, ажлаас халах хүмүүсийг хавсралт №5-р цалин өөрчлөх, хавсран ажилласан мөнгө олгох хүмүүсийг хавсралт №6-р тус тус баталсугай... гэх бичилттэй Ажилд томилох, шилжүүлэн ажиллуулах, ээлжийн амралт, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, цалин өөрчлөх, хавсран ажилласны мөнгө олгох тухай 18 дугаартай тушаалын хуулбар, ...8. Ө.Д гийн ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан 1986-02-01-ний өдрөөс туслах нэхэгчийн ажлаас халж, Х аймгийн ХНХХ-ийн мэдэлд шилжүүлэх... гэх бичилттэй 18 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын хуулбар, гэрч Ж.Н ийн ...Бид 1981 онд 10-р анги төгссөн юм. Тэгээд конкурс өгсөн ба сургууль авч чадаагүй хүүхдүүд нь илгээлт авч ажиллаж байсан юм. Х.Д бид хоёр илгээлтээр Эрдэнэтийн хивсний үйлдвэрт 1982 оны 12 сард очиж байсан. Д н хивсний сүлжмэлийн машин дээр хивс оёдог /нэхдэг/ байсан. Би нөхөөсний хэсэгт ажиллаж байсан. Уранхай цоорхой хивс нөхдөг байсан юм. Ингээд хамт ажиллаж байгаад би 1985 оны 5-р сард ар гэрийн гачигдлаар чөлөө авч ажилдаа буцаж очоогүй. Харин Х.Д нь ажиллаад үлдсэн... 2, 3 жилийн дараа Д нтэй уулзахад ар гэрийн гачигдлаар ирээд ажлаа хаячихсан гэж байсан... тасралтгүй ажиллаж байсан. Нэхэгч нь 2 ээлжтэй, өглөө 8 цагт гараад өдөр 4 цагт буудаг, 4 цагт гарсан нь өглөө 8 цагт буудаг байсан юм... би Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1982 оны 12 сард илгээлтээр очоод 1985 оны 5 сар хүртэл нөхөгч, туслах ажилтнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч П.Ц гийн ...Х.Д нь Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1982 оны сүүлээр шинэ оны өмнө хивс нэхэгчийн туслах ажилтнаар очиж ажиллаж байсан. Би тус газарт 1982 оны 6 сараас эхлэн ажиллаж байсан юм. Х.Д тэй хамт 1983 оны 3 сарыг дуустал хамт ажиллаад би ажлаасаа гарсан... Х.Д нь ажиллаад үлдсэн, нилээд хэдэн жил ажилласан байх. Хуучин ажилдаа ажиллаж байгаа л гэдэг байсан... тасралтгүй ажиллаж байсан. Хивс нэхэгчийн туслахаар ажилладаг, бид хоёр нэг ээлжинд явдаг байсан. Жинхэнэ нэхэгч нь машинаа ажиллуулж, туслах нэхэгч нь ар талд нь утсыг нь бэлдэж өгдөг байсан юм... Би Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1982 оны 6 сараас 1983 оны 3 сар хүртэл ажиллаад ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг, 1984 оны хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт хотын Хивсний комбинатын даргаас нээж олгосон 124035 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Х.Д мөн болохыг тогтоож, түүний Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагалдан нэхэгч, туслах нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолоо.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Эрдэнэт хотын Хивсний комбинатаас 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ө. Д н гэсэн нэрээр олгосон 124035 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р*** дугаар регистртэй, Хотгойд овогт Х гийн Д н мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Х гийн Д нгийн Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагалдан нэхэгч, туслах нэхэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА