Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/04591

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 19 181/ШШ2024/04591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Й даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, .............. давхар байрлах Н ББСБ /РД: Б/ хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогтой Ф /РД:Ф/, Х овогтой С /РД:Й/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Н ББСБ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ф, Л.С нар нь "Н" ББСБ-тай 041090320034 дугаар "Зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч Б.Ф, Л.С нар нь үүрэг гүйцэтгэх хугацааг 890 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Тэрээр зээлийг авах үедээ Б.Ф нь Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Очир хотхон 78а дугаар байр 1604 тоотод, Л.С нь Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, шадивлан 4 дүгээр хэсэг гудамж 79-1 тоотод тус тус оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/Ш32023/21059 дугаар захирамж гарсан. Зээлдэгч Б.Ф, Л.С нар нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээрх дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна. Иймд Б.Ф, Л.С нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн болон Хөдлөх эд хөрөнийн барьцааны гэрээ, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/21059 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болох тухай шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Н ББСБ нь Х овогтой Ф /РД:Ф/, Х овогтой С /РД:Й/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ф Л.С нар нь хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/21059 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болох тухай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Н ББСБ-ийн хүсэлттэй Б.Ф Л.С нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Х овогтой Ф /РД:Ф/, Х овогтой С /РД:Й/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Ф Л.С нарын оршин суугаа хаяг тогтоохыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Н ББСБ-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Й