| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00878/и |
| Дугаар | 155/ШШ2016/00871 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.С
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/00878/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Д.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 онд С аймгийн Шаамарын сургууль комбинатыг трактор комбайнч мэргэжлээр төгсөөд 1981 оны 07 сараас С аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйд тракторчнаар томилогдон ажиллаж эхэлсэн. Дараа нь 1984 оны 04 сарын 01-ний өдрөөс тус аж ахуйн тариа бригадад тракторчин, тоо бүртгэгчээр хослон ажиллаж байсан. Тэгээд 1985 оны 04 р сард ар гэрийн гачигдлаар ажлаасаа чөлөөлөгдөж, Х аймагтаа ирж ажилласан. Миний ажилд анх орсон тушаалд эцгийн нэр Д ийг Д гээд буруу биччихсэн байгаа юм. Миний эцгийн нэрийг Д , эхийн нэрийн Л гэдэг бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт орох хугацаа дөхөж байгаа тул ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болж байгаа юм. Иймд миний анх ажилд томилсон тушаалыг нотлох баримтад үнэлж, намайг С аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторын жолооч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д ийн С ыг Ажилд томилох ба буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалд түүний овог, нэрийг Дийн С гэж буруу бичсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн эцгийн овог нэр: Б Д , эхийн овог нэр Ц.Л нарын гэр бүлд 1959/05/18-нд төрөхөд төрүүлсэн Д ийн С ыг 1959/06/07-нд Х аймаг Т сумын 50-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа... гэх бичилттэй 115/001651 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Х аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Иргэн Д овогтой С /рэ59051871/ нь иргэний бүртгэлийн архив ХААТР-1, ХААТР-21, ИУБ-21,ИУБ-31 маягт болон Т сумын 1959 оны төрөлтийн бүртгэлийн бүртгэлийн 50-рт бүртгэгдсэн байна. Д овогтой С /рэ59051871/ гэх бүртгэл онлайн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 1/394 дугаартай тодорхойлолт, гэрч С.А гийн ...С нь Д гэдэг айлын хамгийн том хүү нь байгаа юм. Д гэхийг Д гээд буруу биччихсэн байна... гэх мэдүүлэг, гэрч Т.О ийн ...Д ийн С гэдэг юм. Тушаалд нь Д гээд овгийг нь буруу биччихсэн байна лээ. Бид хоёрыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хэрэгт өгсөн байгаа... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн С аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйн даргын Ажилд томилох ба буцалтгүй тэтгэмж олгох тухай 102 дугаартай тушаал болон тус тушаалын хавсралтыг нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч Д.С С аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторын жолооч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хүдэрийн тэжээлийн аж ахуйн даргаас 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдөр олгосон 3. 1981 оны 07 сарын 07. Шаамарын сургууль комбинатыг төгсөж ирсэн тул тракторчноор авч ажиллуулав. Хүдэрийн ТАА-н даргын 1981 оны 07 сарын 07-ны өдрийн 102-р тушаалаар, 4. 1984 оны 04 сарын 01. Үр тарианы бригадын тракторчин, тоо бүртгэгчээр хослон ажиллуулав. Хүдэрийн ТАА-н даргын 1984 оны 04 сарын 08-ны өдрийн 49 тоот тушаал, 5. 1985 оны 04 сарын 01. Ар гэрийн гачигдлаар шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж Х аймгийн ХНХ хэлтсийн мэдэлд шилжүүлэв. Хүдэрийн ТАА-н даргын 1985.08.02-ны өдрийн 269 тоот тушаал... гэх бичилттэй 108031 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01. Шаамарын сургууль комбинатыг 1981 онд төгсөж САА яамны хуваариар ирсэн хавсралтаар нэр дурьдсан хүмүүсийг 1981-07-07-ны өдрөөс эхлэн тракторчнаар ажиллуулсугай. 2. Хавсралтанд дурьдсан нэр бүхий 20 техникчийг хийснээр цалинжуулж, хүн тус бүрт буцалтгүй тэтгэмжийн 300 төгрөг олгохыг ерөнхий нягтлан бодох /н.Дашзэвэг/-д зөвшөөрсүгэй гэх бичилттэй Ажилд томилох ба буцалтгүй тэтгэмж олгох тухай 02 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын ...5. Д С ... гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1985 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1. Хадлангийн 2-р бригадад тракторчин Давгадорж овогтой С ыг 1985 оны 04 сарын 01-ний өдрөөс, орон сууцны байцаагч Туваанжав овогтой Оюунчимэгийг 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн ар гэрийн гачигдлаар шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 269 дугаартай тушаалын хуулбар, гэрч С.А гийн ...Д.С нь сургууль төгсөөд цэрэгт явсан. Цэргээс ирээд С аймгийн Сангийн аж ахуйд 1981 оноос 1985 оны хооронд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэгээд аймагтаа ирээд Мөрөн суманд барилгаар ажилласан... Хүдэрийн тэжээлийн аж ахуй байх, би нэрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Цэргээс ирээд Шаамарын сургуульд ТМС-д явж тракторын жолооч болсон. Тэгээд тэндээсээ С аймагт очиж ажилласан. Тэнд трактор барьдаг байсан гэж мэдэх юм... 1981 оны 6 сараас ажиллаж эхэлсэн болов уу. 1985 оны хавар 5 сар хүртэл ажилласан. Тасралтгүй ажиллаж байсан... амралтаараа ирж очно, аав ээж нь настай хүмүүс байсан тул гэрээрээ ирнэ, манай хамгийн том ахын сайн найз, салдаггүй, орж гарч явдаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Т.О ийн ...Д.С 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл С аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйд тракторын жолооч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Бид хоёр хоёулаа л тийм ажил хийж байсан. С нь Шаамарын сургууль комбинатыг төгсөөд би Оросод коллеж төгсөөд хоёулаа тракторын мэргэжилтэй төгсөж ирээд С аймагт хуваарилагдан очиж ажилласан. Тэнд гэр бүл болж ажиллаж амьдарч байгаад 1985 онд аймагтаа ирсэн... тасралтгүй ажиллаж байсан... С хадуурын трактор, би тармуурын трактор барьдаг байсан... бид хоёр хамт очоод хамт ирж байсан. Би С аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 сараас 1984 оны 7 сар хүртэл ажилласан. Тракторын жолооч болон орон сууцны байцаагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барчуул овогт Д ийн С ын С аймгийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторын жолооч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА