Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00890

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.О 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч П.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х аймгийн Ц сумын сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд илгээлтээр гарч Б нэгдлийн 4 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тул ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хоньчиноор, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл саальчинаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч П.О нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хоньчиноор, 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл саальчинаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/90 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч В.Б гийн: ....П.О нь 1982 онд Ц сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ц сумын Б нэгдлийн Хужирт бригадад хоньчин, саальчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Б нгийн: ....П.О нь анх 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Х аймгийн Ц сумын Б нэгдэлд саальчин, хоньчноор ажиллаж эхэлж байсан. 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, 1987 оны Баярын бичиг, 1998 оны Талархал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П.О /Р***/-ийг Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 4 дүгээр бригадад 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хоньчиноор, 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл саальчинаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг  давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ