| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00777/И |
| Дугаар | 151/ШШ2024/00867 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2024/00867
| 2024 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2024/00867 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,
Нэхэмжлэгч: ...
/. аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар гудамж, ... тоот/
Хариуцагч: .Ж.О.
/ ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ..../
Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц... нь хариуцагч Ж.О...д холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... а5 дугаар гудамж ... тоотод байрлах нэгж талбарын 4109050405 дугаар, 700 мкв газрын хууль ёсны өмчлөгч юм. Тухайн газрын кадастрыг хийлгэж, газрын зүүн хойд болон зүүн урд цэгүүд Ж.О-ны өмчлөлийн нэгж талбарын 4109050478 дугаар газар, хашаа нь дотор бэхлэгдсэн байгааг мэдсэн ба манай газар дээр хашаагаа барьчхаад байна. Ингээд энэ талаар хажуу айлынхаа хүнд "танайх хашаагаа манай газар луу хэтрүүлэн барьсан байна. Тийм болохоор хашаагаа татаад барьчих" гэсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Ц.Ц-ын ... аймгийн .... сумын ... дүгээр баг ... 85 дугаар гудамж ... тоотод байрлах нэгж талбарын 4109050405 дугаар 700 мкв газрын зарим хэсэг буюу 163 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц-ын хариуцагч Ж.О-нд холбогдуулан газар албандан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Ц. нь ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... дугаар гудамж 3 тоотод байрлах нэгж талбарын 4109050405 дугаар 700 мкв газрын зарим хэсэг буюу 163 мкв газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.О-нд холбогдуулан гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.О. нь Ц.Ц.т 500.000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн, нэхэмжлэгч Ц.Ц. нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буйгаа бичгээр илэрхийлжээ. /хх 21-23/
Нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.О. биелүүлсэн, хэн аль нь цаашид маргахгүйгүйгээр харилцан тохиолцсныг зохигч эвлэрсэн гэж үзнэ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч Ж.О-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Ц-ын хариуцагч Ж.О-д холбогдуулан газар албандан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч Ж.О-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.А...