Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00874

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00874

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .Ц.Г.,

/. аймаг, . сум, ... дугаар баг, Д... тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.М.,

Гэрч:Ч.С.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ц.Г. нь 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторчны дагалдан, уурын зуухны гачегари, фермийн үхэрчнээр, мөн тус САА-д 1965 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гуна фермийн грушик, сарлаг фермийн слесарь, уурын зуухны гачегари, тракторчноор тус тус тасралтгүй ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... аймгийн Тарагт суманд 1963 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, сургуульд суралцаж боловсрол эзэмшээгүй. Бага насаа эх, эцэг, өвөө, эмээгийн гар дээр хөдөө өссөн. Ц.Г. нь ... аймгийн ... сумын Сангийн аж ахуйн даргын 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 тоот Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалд ... Ц.Г-ыг тракторын дагалдан 04 дүгээр сарын 30-ны өдрөөс ... томилон ажиллуулсугай", 11 дүгээр сарын 15-ны өдрийн 246 тоот Ажилд томилох тухай тушаалд "... Төвийн фермийн уурын зууханд гачегараар 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс томилон ажиллуулсугай" гэж, мөн Ээлжийн амралт олгох тухай 1980 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 204 тоот тушаал, хавсралтын 8 дугаарт Сарлаг фермийн үхэрчин Г. 10 дугаар сарын 01-ний өдрөөс 26 хоног амраах", 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110 тоот тушаал, хавсралтад "Сарлаг фермийн үхэрчин Ц.Г. 07 дугаар сарын 01-ний өдрөөс 26 хоног амраах" гэснээр тракторчны дагалдан, гачегар, үхэрчин зэрэг ажлыг хийж байгаад цэргийн албанд татагдсан. Тус Сангийн аж ахуйн даргын 1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 130 тоот Цэргийн албанд татагдсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...качегари Ц.Ганбаяр ... 06 дугаар сарын 20-ны өдрөөс тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэснээр чөлөөлөгдөж, 1982 оноос 1985 оны хооронд цэргийн алба хаасан байдаг. Цэргийн албанаас халагдаж ирээд Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 186 тоот тушаалд "... Ц.Г-ыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс Гуна фермд грушикээр... авч ажиллуулах", 1985 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох ба чөлөөлөх тухай 186 тоот тушаалд ... Ц.Г. нарыг Сарлагийн фермд сантехникийн слесариар 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ... томилон ажиллуулсугай", 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 272 тоот тушаалд Ганбаярыг Сарлагийн фермийн сантехникийн слесариас 10 дугаар сарын 05-ны өдрөөс чөлөөлж, Сарлагийн фермийн уурын зууханд гачегариар 10 дугаар сарын 06-ны өдрөөс ... томилсугай" 1987 оны 06 сарын 25-ны өдрийн Хүмүүсийн ээлжийн амралт олгох тухай 125 тоот тушаал, хавсралтад "... Сарлаг фермийн гачегари Ц.Ганбаярыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс 26 хоног амраах", Төв аймгийн Баянцогтын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 65 тоот Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, хавсралтад "1-рт Сангийн аж ахуйн албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсралт №1-д заасан он, сар, өдрөөр тасалбар болгон цуцалж, тус тусын үүрэгт ажлаас нь чөлөөлж шинээр байгуулагдсан фермерийн аж ахуй, хувийн үйлдвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоод, пүүсийн мэдэлд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн дагуу хуваарилан шилжүүлсүгэй. Хавсралт, Үр тарианы Далантай даргатай Эрдэнэбулаг аж ахуй-н тракторчин Ц.Г. 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрдэнэбулаг аж ахуй-д гэсэн тушаалууд байдаг. Ингэж 1991 онд Сангийн аж ахуй татан буугдаж 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Үр тарианы Д. даргатай Эрдэнэбулаг ХК-д тракторчноор орж үргэлжлүүлэн ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтрийг тухайн үед боловсон хүчин үрэгдүүлсэн, ажлаас чөлөөлсөн тушаалын огноо зөрүүтэй байгаа зэргээс болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй, нийгмийн даатгалын байцаагчаас ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсөн. Иймд намайг Төв аймгийн Баянцогт сумын Сангийн аж ахуйд 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тракторчны дагалдан, уурын зуухны гачегари, фермийн үхэрчнээр, мөн тус Сангийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Гуна фермийн грушик, сарлаг фермийн слесарь, уурын зуухны гачегари, тракторчноор тасралтгүй ажиллаж байсан байдлыг миний цуглуулсан баримт бичиг, гэрч малын эмч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан Ч.С., тракторчноор хамт ажиллаж байсан Д.Д. нарын тодорхойлолт гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн тус тус ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, ... аймгийн . сумын З..асаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 246 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1980 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 204 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1982 оны 07 сарын 10-ны өдрийн 130 дугаар Цэргийн албанд татагдсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1985 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1985 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 272 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, ... аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж хуудас, гэрч Ч.С-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Д-н тодорхойлолт, тэтгэвэрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар ... аймгийн Төрийн архивын газар, . ай..мгийн ... сумын Засаг даргын тамгын газраас тус тус нотлох баримт гаргуулж, гэрч Ч.С-ээс мэдүүлэг авах ажиллагааг тус тус хийсэн болно.    

          

ҮНДЭСЛЭХ нь:

 

1..Нэхэмжлэгч Ц.Г-ын ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Ц.Г нь .. аймгийн -ын сангийн аж ахуйд 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл уурын зуухны гачегараар, фермийн үхэрчнээр, мөн тус Сангийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл сантехникийн слесарь гачегараар тус тус ажиллаж байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М. тайлбарласан.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

 

.. аймгийн -ын Улсын сангийн аж ахуйн даргын

-1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалд ...Ц.Г-ыг тракторын дагалдан...,

-1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 246 дугаар Ажилд томилох тухай тушаалд Ц.Г.,...нарыг 10 дугаар сарын 15-наас ... Төвийн фермийн уурын зууханд... качегараар томилон ажиллуулсугай...

-1980 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 204 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтад ...8. Г., Сарлаг фермд үхэрчин,

-1981 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтад ...75. Ц.Г. Сарлаг фермд үхэрчин

-1982 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар Цэргийн албанд татагдсан хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд "...Ц.Ганбаяр...нарыг 06 дугаар сарын 20-ны өдрөөс тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй,

-1985 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалд Ц.Г-ыг 07 дугаар сарын 01-нээс сантекникийн слесараар,

- 1985 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох ба чөлөөлөх тухай 186 дугаар тушаалд ... Ц.Ганбаяр... нарыг Сарлагийн фермд сантехникийн слесараар 9 сарын 01-ний өдрөөс ... томилон ажиллуулсугай...,

-1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 272 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Г-ыг Сарлаг фермийн сантехникийн слесарээс 10 дугаар сарын 06-наас чөлөөлж Сарлаг фермийн уурын зууханд гачегараар 10 дугаар сарын 06-наас...

-1987 оны 06дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар Хүмүүсийн ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтад ...154.Ц.Г. сарлаг ферм качегар...

- 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар Сангийн аж ахуйг татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралтад ...Үр тарианы Далантай даргатай Эрдэнэбулаг аж ахуй №4 Ц.Г. тракторчин ... гэж тус тус бичигдсэн байна.

 

Мөн Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 08/1565 дугаар албан бичигт Ц.Г. нь 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр цэрэгт татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдөр халагдсан гэжээ.

 

... аймгийн Төрийн архивын тасгаас 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 538 дугаар Архивын лавлагаанд Ц. Г.р нь Баянцогтын сангийн аж ахуйд 1979, 1982, 1985-1991 онд гачегарь, үхэрчин, слесарь, тракторчин ажилласан жилийн цалин нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1979-1982, 1985-1987, 1991 оны тушаалд ажилд томилсон, ээлжийн амралт олгох тухай, ажлаас чөлөөлөх тухай тушаал шийдвэр гарсан. Мө сангийн аж ахуйн даргын 1988-1990 оны тушаал тус төрийн архивт шилжиж ирээгүй гэж, мөн цалингийн түүвэрт 1988 оны 1-4 сар, 9-10 сар, 1989 оны 1-3 сар, 5-12 сар, 1990 оны 1-5 сар, 7-12 сарын цалин авч байсан талаар бичигдсэн байна.

 

4. Гэрч Ч.С.ийн шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг болон дээл дурдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэг хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтад тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Ц.Г-ын ажиллаж байсан хугацааг тооцов.

 

5. Ц.Г-ын ажиллаж байсан байдал тогтоох нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх эрх зүйн ач холбогдолтой гэж үзлээ.

 

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Ц.Г-ыг ... аймгийн ... сангийн аж ахуйд 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд /тракторчин, гачегар, үхэрчин, грушик, сласерь/ ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .Ц.Г-ыг ... аймгийн... сангийн аж ахуйд 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд /тракторчин, гачегар, үхэрчин, грушик, сласерь/ ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.А.