| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 104/2024/00940/И |
| Дугаар | 189/ШШ2024/00052 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 189/ШШ2024/00052
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, , 5 тоотод оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШЗ2024/03160 дугаартай хүсэлт шийдвэрлэж, хэрэг шилжүүлэх тухай шүүгчийн захирамжаар харьяаллын дагуу шилжүүлсэнийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлийн гэрээний үүрэгт 8,250,000 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 8,250,000 төгрөгөөс үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 2,750,000 төгрөгийг төлөхгүй. 5,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,250,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаас 2,750,000 төгрөгөөс татгалзсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага болох 5,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,950 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 73,475 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д.аас 73,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 8,250,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,750,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь 5,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,950 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 73,475 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Д.аас 73,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3.Хариуцагч Д. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ