Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00875

 

 

 

 

 

 

 2024       11         08                                      151/ШШ2024/00875

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .Ц.М.,

/... аймаг, ... сум ... дугаар баг, Булаг Мөнхжаргалант 17-3 тоот/

 

Хариуцагч: .Ц.Э.,

/... аймаг, . сум, 1 дүгээ...р баг, Жаргалант/

 

Хариуцагч: .О.Б.

/Улаанбаатар хот, . дүүрэг, ... 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ... дүгээр байр 30 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.М.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М.

Хариуцагч Ц.Э., О.Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х.,

Гэрч Ч.Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.А. нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь Ц.М. нь хариуцагч Ц.Э., О.Б. нараас 15,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: 1. Ц.М. нь ... аймгийн . суманд амьд..ардаг, тус сумын иргэн Ц.Э., О.Б. нартай найзууд байсан. Ц.Э..., О.Б. нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд Ц.М. нь тэднээс тугалтай 10 үнээ худалдаж авахаар ярилцаж үүний дагуу тугалтай 10 үнээний мөнгө 15,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр О.Б-"гийн Хаан банкин дахь 5... тоот данс руу шилжүүлсэн байдаг. Тухайн үед О.Б. нь Өмнөговь аймаг руу том машин барьдаг, эхнэр Ц.Э... нь . аймгийн ... сумандаа малаа маллаж амьдардаг байсан. Худалдаж авсан үхрээ авахаар очиж, хүн хөлсөлж харуулах гэж байгаа гэхэд Ц.Э. нь танай үхрийг би хараад өгье гэсний дагуу тэднийхээс худалдаж авсан үхрээ Ц.Э-аар харуулахаар тохиролцож, 2023 оны 01 дүгээр сараас сар бүр 500,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сар хүртэл нийт 2,000,000 төгрөгийг өгсөн, мөн 20 шуудай хивэг 360,000 төгрөг, 20 боодол өвс 400,000 төгрөг, 50 боодол ногоон тэжээл 1,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн боловч 2023 оны 05 сараас мал чинь үхээд байна ирж ав гэхэд нь малд хийдэг тариа өгч явуулж байсан. Ингээд 2023 оны 06 дугаар сард малаа авахаар очтол манай ихэнх үхрийг үхсэн гэж хэлсэн. О.Б.., Ц.Э. нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамт амьдарч байсан бөгөөд 2023 оны хавраас салж, тусдаа амьдарч эхэлсэн гэсэн. Тэгээд үхрээ авах талаар удаа дараа ярихад бие бие рүүгээ түлхсээр байна. Миний бие 2023 оны 10 дугаар сард том машин хөлсөлж үхрээ авахаар очтол танай үхрүүд үхээд дууссан гээд надад хөгшин 2 үнээ, 3 үнээ нийт 5 үнээ өгөөд, өөр та нарт юм өгч чадахгүй гэж Ц.Э: хэлсэн. Ингээд дээрх 5 үхрийг нь махны ченжид зарсан. Энэ хугацаанд өвс, тэжээлийн зардал, шатахууны зардал гэх мэт зардал гаргасан. Би 2022 онд тугалтай 10 үнээ худалдаж авч маллуулсан, 2023 он гэхэд өсөөд 10 үнээ, 10 бяруу, 10 тугал Б.Б., Ц.Э. нараас авах ёстой гэж тооцож байсан. Гэтэл манай үхрүүдийг бүгдээрээ үхсэн, та нарт одоо өөр өгөх юм байхгүй гэж хэлсэн. Миний эхнэр Б.А. нь ... аймгийн ... сумын Засаг даргын тамгын газарт хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажилладаг, манай суманд мал ихээр үхсэн тохиолдол байхгүй тул Ц.Э., О.Б. нар худал ярьж, өмнө ярилцаж тохиролцсоноо зөрчиж, намайг хохироож байна. Иймд би О.Б., Ц.Э. нараас тугалтай 10 үнээ худалдаж авахаар тохирсон 15,000,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Э., О.Б. нар хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.М. гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бид харилцан тохиролцож ам хэлцэл хийж 10 толгой тугалтай үнээ худалдах худалдан авах гэж тохиролцон “үхрийг ав” гэхэд “та нар маллаж бай” гээд аваагүй. 2023 онд улсын хэмжээнд цаг агаар хүндэрч мал өвчилж үхэж байгаа талаар хэлэхэд өвс тэжээл тариа өгч явуулж байсан. Мал маш их хорогдсон. Би нэхэмжлэгчид 5 үнээ, 2 бяруу буцааж өгсөн. Анх төл малын талаар юу ч тохиролцоогүй. Үхсэн малыг бид төлөхгүй учир нэхэмжлэлийн шаардлага 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банкны::: дансны /2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх/ хуулга, Зарлагын баримтууд, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, хариуцагчаас гаргасан тайлбарт хариу тайлбар, түүнд хавсаргаж ХААН банкны ... дансны /2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх/ хуулга, Төв аймаг, Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 05/42 дугаар албан бичиг, Ж.Ч-ийн 2020, 2022, оны мал тооллогын А данс, Ц.Э-ын 2021-2023 оны мал тооллогын А.дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас хариу тайлбарт хавсаргаж А.Х-ын тодорхойлолт, ... аймаг, ... Жаргалант багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 05/32 дугаар албан бичиг, гэрэл зургууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүхээс нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтээр гэрч Ч.Ж-аас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлээс 7,500,000 төгрөгийг хангаж, 7,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

2. Нэхэмжлэгч Ц.М. нь хариуцагч Ц.Э., О.Б. нараас 15,000,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.

 

3. Хариуцагч Ц.Э., О.Б. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж “...Мал маш их хорогдсон. Нэхэмжлэгчид 5 үнээ, 2 бяруу буцааж өгсөн. Анх төл малын талаар юу ч тохиролцоогүй. Үхсэн малыг бид төлөхгүй” гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Ц.М. нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг “үхрийн үнэ ...” гэсэн гүйлгээний утгатай... дугаарын данс руу шилжүүлсэн,

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 300,000 төгрөгийг “Emboo zulaad tsalin” гэсэн гүйлгээний утгатай

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг “Emboogoos malchinii tsalin” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн,

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг “Emboogoos malchinii tsalin TS.Erdenezul гэсэн утгатайгаар ... дугаарын данс руу тус тус шилжүүлжээ.

 

4.2 Ц.Мө. 5742001276 дугаарын дансыг Б.А-тэй хамтран эзэмшдэг болох нь ХААН банкны нотариатаар гэрчлүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх 6-9, 58-60/

 

5. Хариуцагч талаас үхэр худалдсан болон 1 тугалтай үхрийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй болно.

 

6. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбарын “үхрийг ав” гэхэд “та нар маллаж бай” гээд аваагүй. 2023 онд улсын хэмжээнд цаг агаар хүндэрч мал өвчилж үхэж байгаа талаар хэлэхэд өвс тэжээл тариа өгч явуулж байсан гэх үйл баримт болон “…нэхэмжлэгчид 5 үхэр, 2 бяруу өгсөн” талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

7. Дээрх тогтоогдож буй үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

9. У.Э., О.Б. нар 1 тугалтай үнээг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн саналыг Ц.М. хүлээн зөвшөөрч 10 тугалтай үнээний 15,000,000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээг талууд байгуулсан гэж үзнэ. Худалдах худалдан авах гэрээг заавал бичгээр хийхийг шаардахгүй бөгөөд талууд хүсэл зоригоо бодит үйлдлээр хийснээр хүчин төгөлдөрт тооцно.

 

10. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл: Хариуцагч У.Э., О.Б. нар нь 10 тугалтай үнээний төлбөрт 15,000,000 төгрөгийг Ц.М-өөс авсан бол худалдсан 10 тугалтай үнээг Ц.М-ийд  шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч Ц.М. 10 тугалтай үнээгээ авах үүргийг тус тус хүлээнэ.

 

11. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд талууд үхээрийн нас, зүсний талаар тохиролцоогүй, эд хөрөнгөө хүлээн авах нөхцөлийг мөн тохиролцоогүй байна.

 

12. Хариуцагч 7 үхэр өгсөн 1 тугал үхсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч үхрийг очиж авснаар эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох бөгөөд энэ нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасанд нийцэж байна.

 

13. Талууд “төл” малын талаар тохиролцоогүй, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид  өгсөн 2 бярууг 5 үхрийн 2 тугалд тооцох бөгөөд 1 бярууг үхсэнд тооцсон. 

 

14. Хариуцагч нараас татгалзлаа нотолж ... аймгийн ... сумын Жаргалант багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 05/32 дугаар “. .. аймгийн ... суманд өвөлжилтийн байдал 2023 онд зудын нөхцөл байдалтай байсан нь үнэн болно” албан бичиг, үхсэн 3 үхрийн зураг зэргийг гаргаж өгсөн ба тухайн тодорхойлолтоор хариуцагч Ц.Э., О.Б. нарын мал үхсэн гэж үзэх, үхсэн 3 үхрийг Ц.М-гийн худалдаж авсан үхэр гэж үзэх боломжгүй байна. /хх 28-30/ 

 

15. Гэрч Ч.Ж. “...Хэдэн тооны малыг хэдэн төгрөгөөр хэнээс авсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтаар үнэлэх боломжгүй мөн түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 10-12, 13-15, 58-60, 61-77 дугаар хуудсанд авагдсан баримтууд, хариуцагч талаас гаргаж өгсөн хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болно. 

 

16. Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон талуудын мэтгэлцсэн байдал зэргийг үнэлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.М. нь хариуцагч Ц.Э., О.Б. нараас /5 тугалтай үнээний x 1,500,000/ 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй, хариуцагч Ц.Э., О.Б. нар /5 тугалтай үнээний x 1,500,000/  7,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

17. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М-гийн 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас /5 үхэр x 1,500,000/ 7,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Э., О.Б. нараас /5 тугалтай үнээний x 1,500,000/  7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгох нь зүйтэй байна.

 

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э., О.Б. 134950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.М"гийн 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Э., О.Б. нараас 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э., О.Б. нараас 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.А.