Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00887

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2024/00887

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.А. даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,

/... аймаг, ... сум, 1 дүгээр баг/,

Эмчлүүлэгч: .М.М.

/ Улаанбаатар хот, ... дүүрэг,...-р хороо, Алтайн 10-р гудамж, 20 тоот/,

Нэхэмжлэлийн шаардлага: Эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.У.,

Эмчлүүлэгч: М.М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь эмчлүүлэгч М.М-гийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэлийн үндэслэлээ: ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэрээр М.М.,-ийг тус эмнэлэгт 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч түүнд өвчний түүх нээж, албадан эмчилгээний зорилго, ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам-ын дагуу эмчилсэн. Иймд М.М-гийн биеийн зовуурь шаналгаа арилж биеийн байдал сайжирсан тул мэргэжлийн эмч нарын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/0259 дугаар дүгнэлтийг үндэслэн эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай тушаалын хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, эмч нарын нарын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/0259 дугаар зөвлөгөөний дүгнэлт, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажлын хэсгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, . дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, эмчлүүлэгчийн хүсэлт, 24/196 дугаар өвчний түүхийн хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар, Сэтгэц наркологийн эмчийн тодорхойлолт, өвчтөний сэтгэл зүйн тодорхойлолт, М.М-гийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн сэтгэл зүйн тодорхойлолт, өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газраас эмчлүүлэгч М.М-гийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

2. .. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар шийдвэрээр тус газарт М.М-гийг эмчлүүлэхээр ирүүлсэн байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болох Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай тушаал, эмч нарын 2024/0246 дугаар зөвлөгөөний дүгнэлтээр М.М. нь тус газарт 3 дахь удаа эмчлүүлэхээр ирсэн, 107,620 төгрөгийн Бие махбодыг хоргүйжүүлэх, хордлого тайлах, эрдэс бодисын солилцоог тэнцвэржүүлэх, витамин, тархины эд эсийн солилцоо, цусан хангамж сайжруулах, солиорол, сэтгэл гутралын эсрэг, шинж тэмдгийн, архинд туршил бууруулах, архинд харшил үүсгэх, сэтгэл заслын эмчилгээг хийсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

4. Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ, 17.2-т Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болно гэж тус тус заасан.

5. Албадан эмчилгээний үр дүнд эмчлүүлэгч М.М-гийн биеийн байдал сайжирсан, архинд донтох өвчний талаар зохих мэдлэг олгосон, түүнд дахилтаас сэргийлэх эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх талаар мэдээлэл өгсөн, цаашид өөрийн оршин суугаа харьяа дүүргийн эмнэлэгт хандаж бататгах эмчилгээ хийлгэх, харшлах заалт бүхий хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх талаар тайлбарлаж танилцуулсан байна.

6. Иймд эмчлүүлэгч М.М-гийн албадан эмчилгээний хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т зааснаар М.М-гийн албадан эмчлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Д.А.