| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01067/И |
| Дугаар | 151/ШШ2024/00899 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00899
| 2024 11 12 | 151/ШШ2024/00899 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,
Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК,
/Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дугаар хороо, ... плаза, 8 давхар, 803 тоот/,
Хариуцагч: .Ж.А.
/... аймаг, ... сум, ... дугаар баг, Баруун ... 7 дугаар гудамж, 6 тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,435,913.90 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Ж.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,435,913.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ж.А. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Иймд Ж.А-гаас үндсэн зээл 792,144.62 төгрөг, хүү 536,749.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,519.61 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 1,435,913.90 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ж.А. хариу тайлбартаа: Миний бие ... ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 435,913.90 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анкет, бараа хүлээлгэн өгсөн акт, мэдэгдэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хур системийн лавлагаа, Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Ж.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,435,913.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Ж.А. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр илэрхийлсэн. /хх-30-31/
4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргахаар заасан.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.А. нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 435,913.90 төгрөгөөр төлж барагдуулахаа бичгээр гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
7. Хариуцагч Ж.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,435,913.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж.А-гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,925 төгрөгийн тал хувь 18,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 18,963 төгрөгийг, хариуцагч Ж.А-гаас 18,963 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,435,913.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Ариунбулаг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,925 төгрөгийн тал хувь 18,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 18,963 төгрөгийг, хариуцагч Ж.А-гаас 18,963 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.А.