| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01062/И |
| Дугаар | 151/ШШ2024/00901 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00901
| 2024 11 12 | 151/ШШ2024/00901 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
... аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,
Нэхэмжлэгч: ... сүлжээ ХК
/... аймаг, ... дугаар баг, 00 тоот /,
Хариуцагч: ... аймаг, ... сумын ...сургууль
/... аймаг, ... сум, ...дүгээр баг, 0 тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 1,109,968.84 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... сүлжээ ХК нь хариуцагч ... аймаг, ... сумын ... сургуульд холбогдуулан цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр 1,109,968.84 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... аймгийн . сумын.. .... сургуультай 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан. 2024 оны 3 дугаар сараас эхлэн өр үүсгэж 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 951,190.34 төгрөгийн өр төлбөртэй байна. Тус сургуульд цахилгаан эрчим хүчний өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичгүүдийг 2024 оны 03, 06, 07, 08, 09 дүгээр саруудад удаа дараа хүргүүлсэн. Түүнчлэн 2024 оны 09 дүгээр сард .... аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт цахилгааны төлбөрийг барагдуулах талаар хамтран ажиллах хүсэлтийг уламжилсан. Иймд хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 965,190.34 төгрөг, түүнд ногдох алданги 144,778.50 төгрөг нийт 1,109,968.84 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны А-14 дүгээр маягт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, цахилгаан хангамж, түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбарууд, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангийн хуулбар, тооцооны баримтын жагсаалтын хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... сүлжээ ХК нь хариуцагч .... аймаг, ... сумын ... сургуульд холбогдуулан Цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрт 1,109,968.84 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. /хх 1-2/
3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч нь тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... аймаг, ... сумын .... сургуулийн захирал Р.Г-аас ......сүлжээ ХК-ийн нэхэмжилж буй 1,109,968.84 төгрөгөөс 965,190.34 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 хуваан төлбөрийг шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан алданги 144,778.50 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус байгууллага гэнэт тог тасарснаас болж хүнс муудсан асуудлыг бид өөрсдөө төлсөн. Цаг тухай бүрд холбогдох хүмүүст албан бичиг хүргүүлж байсан гэх хариу тайлбар ирүүлсэн.
5 Нэхэмжлэгч ...сүлжээ ХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: ... аймаг, ... сумын ..... сургуулийн үндсэн төлбөр 965,190.34 төгрөгийг төлж барагдуулсан ба алданги төлөх боломжгүйгээ илэрхийлсэн. Төсвийн сургууль нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийн үнийн дүнгээс алданги 144,778.50 төгрөгөөс татгалзаж байна гэсэн хүсэлтийг ирүүлсэн.
6. Нэхэмжлэгч 144,778.50 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэгдэл 965,190.34 төгрөгийг төлсөн үйл баримтыг зохигч эвлэрсэн гэж үзнэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... эсхүл зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагч... аймаг, ... сумын .... сургуульд холбогдох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1,109,968.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч .... сүлжээ ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,200 төгрөгийн тал хувь 15,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 15,600 төгрөгийг, хариуцагч ... аймаг, ....сумын .... сургуулаас 15,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... сүлжээ ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... сүлжээ ХК, хариуцагч ... аймаг, ... сумын .... сургуульд холбогдох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 1,109,968.84 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,200 төгрөгийн тал хувь 15,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 15,600 төгрөгийг, хариуцагч ... аймаг, ... сумын . сургуулаас 15,600 төгрө...гийг гаргуулан нэхэмжлэгч ... сүлжээ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.А.