Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00902

 

 

 

 

 

2024 11 12

151/ШШ2024/00902

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

.... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,

Нэхэмжлэгч: .... ББСБ ХХК,

/Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... ... 9/1 8 давхар/,

Хариуцагч: . Б.Э.

/...аймаг, ...сум, ...дүгээр баг, Талийн уул/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 826,777.73 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 826,777.73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Э... нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр . тоот ..зээлийн гэрээ байгуулан 1,999,900 төгрөгийг жилийн 39,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 566,958.31 төгрөг, хүү 220,262.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,556.97 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 826,777.73 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Б.Э. нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 431 хоногт хугацаа хэтэрсэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Б.Э-гаас зээлийн гэрээний үүрэгт 826,777.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Э. хариу тайлбартаа: ... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 826,777.73 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөгөөр, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 226,777.73 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатын төлбөрийн баримт зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 826,777.73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч нар тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

4. Хариуцагч Б.Э. нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр илэрхийлснийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. /хх-23/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э. нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 826,777.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б.Э-гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,393 төгрөгийн тал хувь 12,197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 12,197 төгрөгийг, хариуцагч Б.Энхмаагаас 12,197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 826,777.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э. зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,393 төгрөгийн тал хувь 12,197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 12,197 төгрөгийг, хариуцагч Б.Э-аас 12,197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.А.