Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00903

 

 

 

 

 

2024 11 12

151/ШШ2024/00903

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: ... банк ХК,

/Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, Өөрийн байр/,

Хариуцагч: .Б.Б.

/... аймаг, ... сум, ...дугаар баг, Өргөн гудамж, 15 тоот/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,297,642.86 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч... банк ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,297,642.86 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Б. нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Голомт банктай 3Г2205220395 тоот зээлийн гэрээ байгуулан 10,500,000.00 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай авсан. Б.Б. нь ЗГ2205220395 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй 149 хоног хугацаа хэтрүүлэн хохироож байна. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,297,642.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Б. хариу тайлбартаа: Миний бие ... банк ХК-ийн нэхэмжилж буй 5,297,642.86 төгрөгийг 6 хуваан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 882,940 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 882,940 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 882,940 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 882,940 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 882,940 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 882,942.86 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... банк ХК хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 5,297,642.86 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3. Хариуцагч Б.Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр илэрхийлсэн. /хх-26/

4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б. нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... банк ХК-ийн хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 5,297,642.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,712.29 төгрөгийн тал хувь 49,856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 49,856 төгрөгийг, хариуцагч Б.Б-гаас 49,856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 5,297,642.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б. зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,712.29 төгрөгийн тал хувь 49,856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 49,856 төгрөгийг, хариуцагч Б.Б-гаас 49,856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.А.