Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 150/ШШ2024/00195

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 150/ШШ2024/00195

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         ** аймгийн ** сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Хүсэлт гаргагч: ** аймаг ** сум, * дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, ** овогт ****, /РД:**/-ын  хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.**, гэрч Л.**, гэрч Ц.**, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1987 онд  ** хотод техник мэргэжлийн сургуулийг худалдагчийн ангийг төгсөөд худалдаа бэлтгэлийн ангийг трест байхаас нь авхуулаад ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод ирж ажил амьдарлаа энэ худалдааны байгууллагад эхэлсэн. Сая тэтгэвэрт гарах гэтэл манай байгууллагын орсон, гарсан тушаал байхгүй 4 жил гаран дутуу гэж гарсан. Тиймээс би шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан...” гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.**аймгийн ЗДТГазрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 283 дугаартай магадалгаа/хх-4/,

2. **аймгийн **сумын ЗДТГазрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02/107 дугаартай магадалгаа/хх-5/,

3. ** аймгийн Төрийн архивын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 423 дугаартай тодорхойлолт/хх-6/,

4. **хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа******* хорооны худалдаа бэлтгэлийн трестийн 1992 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаал/хх-7/,

5.Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-8/,

6.Хүсэлт гаргагчийн 226767 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-9-13/,

7. **хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа **хорооны худалдаа бэлтгэлийн трестийн 1992 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал/хх-7/,

8.Цалингийн карт/хх-16/,

9.Хүсэлт гаргагчийн ажиллаж байх үеийн шагнал урамшууллын баримт болон хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг /хх-18-21/ зэрэг нотлох баримтууд болно.

Хүсэлт гаргагчийн ***Худалдаа бэлтгэлийн ангийн **худалдаа бэлтгэлийн трестэд ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь **аймгийн ЗДТГазрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 283 дугаартай магадалгаа, **аймгийн **сумын ЗДТГазрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02/107 дугаартай магадалгаа, ** аймгийн Төрийн архивын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 423 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ** нь **Худалдаа бэлтгэлийн ангийн **худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн зохих бичилт, ажиллаж байх үеийн холбогдох тушаал, цалингийн карт, шагнал урамшууллын баримт, хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр **, гэрч ** нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь **Худалдаа бэлтгэлийн ангийн **худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул тэдний мэдүүлгийг үнэлээгүй болно.

 

Иймд хүсэлт гаргагч **ийн Худалдаа бэлтгэлийн ангийн **худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч **ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **овогт ******Худалдаа бэлтгэлийн ангийн **худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

4.Хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА