Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2024/00905

 

 

 

 

 

2024 11 12

151/ШШ2024/00905

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: ... ХХК

/Улаанбаатар хот, ... дүүрэг,... дүгээр хороо,... тойруу 3/9/,

Хариуцагч: .Л.Б.

/... аймаг, ... сум, ...дүгээр баг, Н...дүгээр гудамж, 1 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: 1,682,161.47 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Л.Б- холбогдуулан 1,682,161.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Л.Б. нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Samsung A14 загварын гар утас болон ... дугаарын хамт багцлан урьдчилгаа төлбөргүйгээр 12 сарын хугацаатай худалдан авсан боловч Л.Б. нь хуваарьт төлөлтийг төлөхгүй байгаа тул төлбөрт 1,121,440.49 төгрөг, алданги 560,720.49 төгрөг нийт 1,682,161.47 төгрөгийг Л.Б-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гар утас, төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Л.Б-т холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,682,161.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. /хх 1-3/

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т. ...хариуцагч нэхэмжилсэн төлбөр 1,682,161.47 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ. /хх-17/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч Л.Б-гээс 1,682,161.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,865 төгрөгийн тал хувь 20,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 20,933 төгрөгийг, хариуцагч Л.Б-гээс 20,933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ... ХХК-ийн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,682,161.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Б. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,865 төгрөгийн тал хувь 20,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 20,933 төгрөгийг, хариуцагч Л.Б-гээс 20,933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.А.