Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

Л.Н, Д.Э, Т.С, Ц.А, Н.М, Ц.Б, Д.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Яллагдагч Д.Э болон яллагдагч Т.С-ын өмгөөлөгч Д.А, яллагдагч Д.Э-ын өмгөөлөгч Б.О, яллагдагч Л.Н, Ц.Б, Ц.А нарын өмгөөлөгч Ж.Д, яллагдагч Д.Ц, Н.М нарын өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан,

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Э-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн 2022/ШЗ/02 дугаар захирамжийг прокурор эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Л.Н, Д.Э, Т.С, Ц.А, Н.М, Ц.Б, Д.Ц нарт  холбогдох 2216001090171 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л овогт Л.Н нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ..... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Реклам зар сурталчилгааны менежмент мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Цогт сумын .............. ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт тус аймгийн ....... сумын ..... багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд нь 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ДМ................ регистрийн дугаартай,

 

Д овогт Т.С нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн ....... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Газрын инженер мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ................... ажилтай, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдүүдийн хамт ......... сумын ............ багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДС................ регистрийн дугаартай,

 

И овгийн Д.Э нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ........... суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Экологич, төрийн захиргаа удирдлагаар мэргэшсэн, гэмт хэрэг үйлдэгдэх үед Говь-Алтай аймгийн .......... сумын ............. ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдүүдийн хамт ........ сумын ........... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ.................. регистрийн дугаартай,

 

Д овогт Н.М нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ........ суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэгдэх үед Говь-Алтай аймгийн ......... сумын .............. ажилтай, ам бүл 3, нөхөр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ........ сумын ........... багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДВ................... регистрийн дугаартай,

 

Б овогт Ц.Б нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ......... суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Холбооны инженер мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ....... сумын .............. ажилтай, ам бүл 2, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ........ сумын ................ багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ.................. регистрийн дугаартай,

 

Б овогт Д.Ц нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн .... суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, Нийгэм судлаач мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ....... сумын ............ ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн .......... сумын ........ багийн ........... - ... оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ............................. регистрийн дугаартай,

 

Б овогт Ц.А нь Монгол Улсын иргэн, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ........ суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, Говь-Аптай аймгийн ........... сумын ............ тосгоны .................. ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ...... сумын ............ тосгонд оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ............................ регистрийн дугаартай.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Л.Н, Т.С, Д.Э, Н.М, Ц.Б, Д.Ц, Ц.А нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтууд, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн яллагдагч Л.Н, Т.С, Д.Э, Ц.А, Ц.Б, Н.М, Д.Ц нарт холбогдох 2016001090171 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 боодол 50 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт бүхий 1,000,000 /Нэг сая/ төгрөгийг хэргийн хамт Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хүргүүлж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Н, Т.С, Д.Э, Ц.А, Ц.Б, Н.М, Д.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2023/ШЗ/02 дугаар захирамжаар дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. Үүнд:

1. Яллах дүгнэлтэд бичигдсэнээс үзэхэд яллагдагч Л.Н нь яллагдагч Т.С, Д.Э, Ц.А нарын оролцоотойгоор Цогт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны №27 дугаар тогтоолоор баталсан “Хортон мэрэгч, үлийн цагаан оготно устгах зардал” болох 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг гэрч Х.О-ын хувийн дансаар төсвөөс гаргаж, гэрч Х.О-аас яллагдагч Ц.А-ын хувийн данс руу буцаан авч, мөн яллагдагч Ц.А-ын нэрээр шинээр нээсэн яллагдагч Л.Н-гийн хамтын гарын үсгээр зарлага гарах эрхтэй дансанд шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулж болохоор байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж зааснаар “Хэргийн бодит байдлыг тогтоох”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго ...” гэж зааснаар хэргийн “Нотолбол зохих байдал”-ыг нотлох ажиллагааг тус тус мөрдөгч, прокуророос хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй.

2. Яллагдагч Д.Э, Д.Ц, Ц.Б, Н.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд яллах дүгнэлт үйлдэхдээ төсвийн захирагч Цогт сумын Засаг дарга Л.Н, мөн Засаг даргын орлогч Т.С нарыг тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцоотой эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал: Яллагдагч Д.Э, Д.Ц, Ц.Б, Н.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд яллах дүгнэлт үйлдэхдээ бусад яллагдагч нараас оролцоотой эсэхийг шалгах, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго болон бусад байдлыг бүрэн шалган тогтоох шаардлагатай байна гэж үзлээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго...” буюу нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэх үндэслэл болсон гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.

 

Прокурорын зүгээс Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/02 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гээд 17 асуудлыг хэлэлцэхээр дурджээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хэлэлцэх асуудлаас болон прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргээс хальж гэм буруугийн хэлэлцүүлгийн явцад цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар мэтгэлцээний явцад тогтоох асуудал буюу яллагдагч нар нь өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамтран оролцсон эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзсэн, цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход хангалтгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр орсон өөрчлөлтөөр шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах заалт орсонтой холбоотойгоор шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд дээрх захирамжид заасан зарим шүүгдэгч нар нь прокуророос шүүхэд шилжүүлсэн бусад зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй үндэслэл тогтоогдвол шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/02 дугаартай захирамжийн 6, 7 дугаар хуудсуудад даргалагчаас асуулт асуусан, шүүх хуралдаанд оролцогч хариулт өгсөн буюу шүүх хуралдааны тэмдэглэл байдлаар бичигдсэн. Мөн хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх талаар огт дурдаагүй.

Прокурорын яллах дүгнэлтэд Л.Н, Т.С, Д.Э, Ц.Б, Н.М, Д.Ц, Ц.А нарын нийгэмд аюултай ямар үйлдлийн шинжээрээ тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон талаар тодорхой дүгнэсэн байхад хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Мөн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчиж, гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, оролцогч нарын мэтгэлцээний үндсэн дээр дүгнэлт хийлгүйгээр гэм буруугийн асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд яллагдагч Л.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/02 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хүлээжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.3-т Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан байна. Энэ тохиолдолд шүүхийн чиг үүрэгт хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хуулиар олгогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан байна. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн хувьд хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хосолсон чиг үүргийг хүлээжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор хуульчилжээ.

 

Шүүгчийн захирамжийн үндэслэлийн тухайд: Өмгөөлөгч Б.О-аас яллагдагч Д.Э-ын хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт байсан гэх байдлыг нотлох зорилгоор Хаан банкны хуулга, байсан айл, эмчилгээ хийлгэсэн хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэлийг тодорхой болгож яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ үеэс яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд яллагдагчаас мэдүүлэг авч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байна.

 

Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх гомдолд прокурор анхан шатны шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа: Д.Э аймагт байсан тул чиглэл өгөөгүй гэж, асуудлыг үзэх боломжгүй. Ц.Б, Д.Ц, Н.М нар үүрэг чиглэл авчихаар яллагдагчаар татагдсан. Д.Э аймагт байсан гэдгийг нотолсоноор хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэжээ.

 

Өмгөөлөгч Б.О-ын яллагдагч Д.Э-тай холбоотой хүсэлтэд тус аймгийн прокурор түүний дээд шатны прокурор зохих журмаар шийдвэрлэн хариуг өгсөн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй байна.

 

Прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өмгөөлөгчийн санал гаргаснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зөвхөн процессын зөрчил арилгасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэл хүндэрсэн бол яллагдагчаас мэдүүлэг авна гэж заасан гэж тайлбарлажээ.

 

 Яллагдагчийн хувьд өөрчлөлт орж буй яллагдагчаар татах тогтоол нь түүнийг буруутгаж буй эрх зүйн акт бөгөөд түүнийг яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулсны дараа яллагдагчаас мэдүүлэг авч эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж буйг мэдэх, сонсгосон ялын талаар тайлбар амаар болон бичгээр хийх, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах” гэсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

 

Яллагдагч Д.Э, Д.Ц, Ц.Б, Н.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд яллах дүгнэлт үйлдэхдээ бусад яллагдагч нараас оролцоотой эсэхийг шалгах, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго болон бусад байдлыг бүрэн шалган тогтоох шаардлагатай байна гэжээ. Цогт сумын Засаг дарга, орлогч дарга нараас өөрсдийн үйлдлийг нуух далдлах зорилгоор харъяалагдах удирдлага дахь албан тушаалтан Д.Э, Д.Ц, Ц.Б, Н.М нарт нөлөөлсөн байж болзошгүй байдлыг тодруулах гэснийг буруутгах үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/02 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Яллагдагч Л.Н, Т.С, Д.Э, Ц.А, Ц.Б, Н.М, Д.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

                         ШҮҮГЧИД                             Б.А

                                                                        Ш.Б