| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01039/И |
| Дугаар | 151/ШШ2024/00906 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2024/00906
| 2024 11 12 | 151/ШШ2024/00906 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,
Нэхэмжлэгч: ... банк ХК,
/Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... 19, өөрийн байр/,
Хариуцагч: .О.Э.
/... аймаг, ... сум, .... дугаар баг, ... дугаар гудамж, 13 тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,025,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч О.Э-т холбогдуулан нийт 4,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. /хх1-2/
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... банкны харилцагч А.М. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн . банкны . т.. оот ха..рилцах данснаас О... Хаан банкны ...тоот данс руу 55,000 төгрөгөөр 95 удаа нийт 5,225,000.00 төгрөг амжилттай шилжсэн ч А.М... эзэмшлийн ... тоот данснаас хасагдаагүй ...банкны ... тоот бага дүнтэй гүйлгээ хоорондын тооцооны данснаас хасагдсан. .. банкны зүгээс алдаатай гүйлгээний авлагыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл банктай эргэн холбогдолгүй, учруулсан хохирлыг огт төлж барагдуулаагүй, банкны хөрөнгийг мэдсээр байж үрэгдүүлсэн. О.Э-ын Хаан банкны ... тоот данс руу шилжин орсон 5,225,000.00 төгрөгөөс харилцагч А.М. 1,200,000 төгрөгийг төлсөн. Иймд О.Э-аас 4,025,000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч О.Э.р хариу тайлбартаа: ...банк ХК нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 4,025,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,025,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны хуулганууд зэргийг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч О.Э-т холбогдуулан нийт 4,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч О.Э. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр илэрхийлсэн. /хх-19/
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э. нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзнэ.
6. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... банк ХК-ийн 4,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.Э-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,350 төгрөгийн тал хувь 39,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 39,675 төгрөгийг, хариуцагч О.Э-аас 39,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... банк ХК-ийн 4,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Э-ын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,350 төгрөгийн тал хувь 39,675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 39,675 төгрөгийг, хариуцагч О.Э-аас 39,675 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.А.