Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00918

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00918

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,

Нэхэмжлэгч: ... банк ХК

/Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, .... байрлах/,

Хариуцагч: П.Д.С.

/... аймаг,... сум, 2 дугаар баг, 5-323 тоот/,

Хариуцагч: П.овогт О.О.

/ ... аймаг, ...сум, 2 дугаар баг, 5-323 тоот/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 59,154,650.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч ..., ... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 59,154,650.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.С., О.О. нар нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт ЗГ/202249189404 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай газар тариалан эргэлтийн хөрөнгө зориулалтаар, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/202350995386 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай газар тариалангийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр БГУ/202350995386 барьцааны гэрээ байгуулан Д.С-гийн өмчлөлийн ... . сум 2 дуга..ар баг, Асгат Уушиг 5 гудамж, 232 тоот хаягт байрлах 4122030778 нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаар №000018482, улсын бүртгэлийн Э-1421000026 дугаартай, 314 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д.С-гийн өмчлөлийн ...сум Асгат баг Уушиг хорооны 5 дугаар гудамж 232а тоот хаягт орших гэрчилгээний дугаар №000546943, улсын бүртгэлийн Ү-1421000231 дугаартай 72 мкв талбайтай, хувийн сууц, О.О-ийн өмчлөлийн ... сум 2 дугаар баг, Асгат 5 гудамж 1 тоот хаягт орших 4122020077 м.кв талбарын дугаартай гэрчилгээний дугаар №000143826, улсын бүртгэлийн Э-1421000338/ дугаартай 1080 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, О.О-гийн өмчлөлийн .... сум 2 дугаар баг, Асгат 5 гудамж 40 тоот хаягт байрлах гэрчилгээний дугаар №№000825075, улсын бүртгэлийн Ү-42100077 дугаартай 40 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалж олгосон. Д.С., О.О. нар нь 31/202350995386 тоот зээлийн үндсэн зээлийн төлбөрт 445,975.40 төгрөг, хүүгийн төлбөрт 6,249,205.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,053.08 төгрөг, нийт 6,697,233.96 төгрөгийг төлсөн. Д.С. нь ЗГ/202249189404 тоот үндсэн зээлийн төлбөрт 9,253,737.12 төгрөг, хүүгийн төлбөрт 3,033,746.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,166.35 төгрөг, нийт 12,321,649.99 төгрөгийг төлсөн хэдий ч ЗГ/202350995386 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоод 264 хоног өнгөрсөн, ЗГ/202249189404 тоот гэрээний хугацаа 448 хоног өнгөрсөн байна. Иймд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар ЗГ/202350995386 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39,554,024.60 төгрөг зээлийн хүү 5,490,282.62 төгpөr, нэмэгдүүлсэн хүү 875,805.31 төгрөг нийт 45,920,112.53 төгрөг, 31/202249189404 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,746,262.88 төгрөг, зээлийн хүү 2,061,178.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,096.53 төгрөг нийт 13,215,537.7 төгрөг нийт 59,135,650.23 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ. /хх-1-2/

3. Хариуцагч Д.С., О.О. нар хариу тайлбартаа: ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 59,135,650.23 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 2024 оны 12 дугаар сард 1,135,650.23 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 15,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 6,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ. /хх-53-54/

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбарууд, барьцааны гэрээний хуулбарууд, зээл төлөх мэдэгдлүүд, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг хуулбар, барьцаалбар хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хуулбар, зээлийн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Д.С., О.О. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 59,154,650.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

3. Хариуцагч Д.С. нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр илэрхийлсэн байна. /хх-53-54/

4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч нар тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

5. Хариуцагч Д.С-д О.О. нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх 48/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.

7. Хариуцагч Д.С. нь нэхэмжлэгч .... банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 59,154,650.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч, хариу тайлбараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, цаашид маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

8. Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна..

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 59,154,650.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Сарантуяа, О.Оюунсүрэн нар /2024 оны 12 дугаар сард 1,135,650.23 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 15,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 6,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй/ зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

8. Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх, нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,923.25 төгрөгийн тал хувь 261,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 261,962 төгрөгийг, хариуцагч Д.С., О.О. нараас 261,962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 59,154,650.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.С., О.О. нар /2024 оны 12 дугаар сард 1,135,650.23 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 15,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 20,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 07дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сард 6,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сард 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй/ зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,923.25 төгрөгийн тал хувь 261,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 261,962 төгрөгийг, хариуцагч Д.С., О.О. нараас 261,962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.А.