| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00995/И |
| Дугаар | 151/ШШ2024/00933 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2024/00933
| 2024 11 21 | 151/ШШ2024/00933 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК,
/Улаанбаатар хот, ... дүүрэг, ...дүгээр хороо, 52 дугаар байр, 12 тоот/,
Хариуцагч: Б. О.Б.
/...аймаг ... сум, Үдлэг ... дүгээр баг 1-47 тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 356,632.27 төгрөг гаргуулах
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч О.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 356,632.27 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: О.Б-тай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр "... ББСБ ХХК-тай 2201-1179 тоот зээлийн гэрээг байгуулан 1,099,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 36.0 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дууссан. Иймд О.Б-аас үндсэн зээлийн үлдэгдэл 239,222.94 төгрөг, хүү 88,462.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,047.24 төгрөг нийт 341,332.27 төгрөг, нотариатын зардал 15,300 төгрөг нийт 356,632.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч О.Б.л хариу тайлбартаа: Миний бие ... ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйлгүй. Нэхэмжилж буй 356,632.27 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 56,632.27 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, ... аймаг ... сумын ...дүгээр баг, Засаг даргын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлт, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн анкетын хуулбар, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн . дугаар нэхэмжлэли..йг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч О.Ба-аас зээлийн гэрээний үүрэгт 356,632.27 төгрөгийг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан байна. /хх 1-2/
3. Хариуцагч О.Б. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан байна. /хх-33/
4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б. нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч . ББСБ ХХК-ийн хар..иуцагч О.Б. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 356,632.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,348.97 төгрөгийн тал хувь 5,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 5,674 төгрөгийг, хариуцагч О.Б-аас 5,674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
10. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ...ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 356,632.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б-ын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,348.97 төгрөгийн тал хувь 5,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 5,674 төгрөгийг, хариуцагч О.Б-аас 5,674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.А.