Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2024/00934

 

 

 

 

 

2024 11 21

151/ШШ2024/00934

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК,

/Улаанбаатар хот, ... дүүрэг 5 дугаар хороо, ... тоот/,

Хариуцагч: Б.П.О.

/...аймаг, ... сум, 1 дүгээр баг, .../,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,778,029.16 төгрөг гаргуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...ББСБ ХХК нь хариуцагч П.О- аас зээлийн гэрээний үүрэгт 2,778,029.16 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: П.О. нь .... ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг жилийн 36 хувын хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Хариуцагч зээл авсан өдрөө хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бмелүүлэхгүй байна. Иймд П.О-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,322,489.59 төгрөг, хүү 1,275,305.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174,734.43 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг нийт 2,778,029.19 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч П.Ою. хариу тайлбартаа: Миний бие ... ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 2,778,029.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд 2,778,029,16 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нийтлэг маягт 1, А-3, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анкет, бараа хүлээлгэн өгсөн акт, мэдэгдэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хур системийн лавлагаа, монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа зэргийг тус тус гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ...ББСБ ХХК нь хариуцагч П.О.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,778,029.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. /хх 1-2/

3. Хариуцагч П.О. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргажээ. /хх-27-28/

4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

5. Тэдгээрийн эрх үүргийн харилцааг гэрээгээр тодорхойлох бөгөөд хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсний улмаас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар заасан.

7. Нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,778,029.16 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч П.О. бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтдан ... ББСБ ХХК-ийн хариуцагч П.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,778,029.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,699 төгрөгийн тал хувь 29,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 29,850 төгрөгийг, хариуцагч П.О-аас 29,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ...ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,778,029.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.О. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,699 төгрөгийн тал хувь 29,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 29,850 төгрөгийг, хариуцагч П.О-аас 29,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ШҮҮГЧ Д.А.