Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00941

 

 

 

 

2024 11 25

151/ШШ2024/00941

 

 

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,

Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК,

/Улаанбаатар хот, .... дүүрэг, 1 дүгээр хороо, ... 9/1 8 давхар/,

Хариуцагч: Б.Да.Д.

/... аймаг, ... сум, 3 дугаар баг,.../,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,237,684.78 төгрөг гаргуулах

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Д.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 1,237,684.78 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.Д. нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ2221860х тоот зээлийн гэрээ байгуулан 849,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 720 хоног хэтэрсэн байна. Иймд Д.Д-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 653,069.01 төгрөг, хүү 511,450.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 61,165.12 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,237,684.78 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.Д. хариу тайлбартаа: Миний бие Д... ББСБ ХХК-аас мөнгө зээлсэн нь үнэн. Маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 1,237,684.78 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 412,561 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 412,561 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 412,562.78 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-25/

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатын төлбөрийн баримт зэргийг тус тус гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Д.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 1,237,684.78 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ. /хх1-3/

3. Хариуцагч Д.Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан. /хх-25/

4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 10-12/

5. Зохигчдын эрх үүргийн харилцааг талуудын байгуулсан гэрээгээр тодорхойлох бөгөөд хариуцагч Д.Д. зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөний улмаас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч ... ББСБ ХХК шаардах эрхтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

7. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,237,684.78 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч Д.Д. бичгээр гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба түүний бичгээр гаргасан тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан ... ББСБ ХХК-ийн хариуцагч Д.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,237,684.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,260 төгрөгийн тал хувь 17,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,130 төгрөгийг, хариуцагч Д.Да-аас 17,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,237,684.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Д. /2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 412,561 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 412,561 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 412,562.78 төгрөгөөр/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,260 төгрөгийн тал хувь 17,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,130 төгрөгийг, хариуцагч Д.Д-аас 17,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .... ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

ШҮҮГЧ Д.А.