Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00942

 

 

 

 

 

2024 11 25

151/ШШ2024/00942

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,

 

Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК

/Улаанбаатар хот, ... дүүрэг, 8 дугаар хороо, .давхар 712 тоот../,

 

Хариуцагч: Б.М.

/... аймаг, ... сум, 5 дугаар баг, ... дугаар байр, 43 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт нийт 554,578 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О... ББСБ ХХК нь хариуцагч Б.М-т холбогдуулан гэрээний үүрэгт 554,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. /хх1-2/

 

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 20240219-52554 тоот тээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 415,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000246445 тоот зээлийг ХААН банк дахь ... тоот дансанд шилжүүлсэн Б.М. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 2000246445 тоот зээлийн гэрээ 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөг 415,000 төгрөг, хүү 135,428 төгрөг шимтгэл 4,150 төгрөг нийт 554,578 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, цахим зээлийн гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ...ББСБ ХХК нь хариуцагч Б.М-т холбогдуулан гэрээний үүрэгт 554,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М. биелүүлсэн нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн ... ББСБ ХХК-ийн хүсэлтээр нотлогдож байна. /хх-14/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Б.М-т холбогдуулан гэрээний үүрэгт 554,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,288 төгрөгийн тал хувь 8,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 8,644 төгрөгийг, хариуцагч Б.М-аас 8,644 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 554,578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,288 төгрөгийн тал хувь 8,644 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 8,644 төгрөгийг, хариуцагч Б.М-аас 8,644 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.А.