| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01063/И |
| Дугаар | 151/ШШ2024/00947 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 151/ШШ2024/00947
| 2024 11 27 | 151/ШШ2024/00947 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК
/... аймаг, ... сум, 1 дүгээр баг,... давхар/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... нь манай байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9258 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 3,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Т.Б. нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй. Утсаар хэд хэдэн удаа ярихад ...., Улаанбаатар хотод байна гэх мэтээр ярьж, төлбөрийн тооцоог хийлгүй манай ажилд хүндрэл учруулж байна. Гэрийн хаягаар нь буюу Улаанбаатар хот, ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн боловч хаягтаа оршин суудаггүй, 92011920 дугаарын утсаар холбогдоход тийм хүн байхгүй гэсэн үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 233 тоот Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан шийдвэр гарсан учраас эрэн сурвалжлах шийдвэр гаргуулах шаардлагатай болсон. Иймд Т.Б-ын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх шаардлагын улмаас оршин суугаа хаягийг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт, Б.Гэрэлмааг гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар ... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, ... ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус гаргаж өгсөн.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Т.Б-тай 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлсэн гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
Нэхэмжлэгч нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримтыг гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтыг хариуцагч Т.Б-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх боломжгүй байна.
Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжийн дагуу ... аймгийн Улсын бүртгэлийн байгууллагаас 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 27/1059 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн иргэний оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар ... нь ... тоот бүртгэлтэй байх бөгөөд тухайн хаягаар нэхэмжлэл гаргах боломжтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ... ББСБ ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А.