Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2024/00948

 

 

 

 

 

2024 11 27

151/ШШ2024/00948

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК

/Улаанбаатар хот, ... дүүрэг, 1 дүгээр хороо, ... цогцолбор/,

 

Хариуцагч: Э.Н.

/... аймаг, ... сум, 1 дүгээр баг, ...байр, 7 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 574,759 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 574,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. /хх1-3/

 

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Э.Н. нь ". ББСБ"-тай.. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 140000742801 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дор өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 9... дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Э.Н. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөгийг сарын 2,8%-ын хүүтэй, 1 сарын хугацаатай зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Иймд Э.Н-оос зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 300,000 төгрөг, зээлийн хүү 230,244 төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 44,515 төгрөг, нийт 574,759 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэх, цахим зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 574,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Н. биелүүлсэн нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн .... ББСБ ХХК-ийн хүсэлтээр нотлогдож байна. /хх-19/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 574,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,893 төгрөгийн тал хувь 8,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 8,947 төгрөгийг, хариуцагч Э.Н-оос 8,947 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 574,759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Н. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,893 төгрөгийн тал хувь 8,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 8,947 төгрөгийг, хариуцагч Э.Н-оос 8,947 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.А.