Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2024/00959

 

 

 

 

 

 

 

 

2024 11 28

151/ШШ2024/00959

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: ... ББСБ ХХК,

/Улаанбаатар хот, ... дүүрэг, ... хороо,... цогцолбор/,

Хариуцагч: М.Б.Х.

/...аймаг, ... сум, 1 дүгээр баг, ... тоот/,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 931,447 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Б.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 931,447 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Х. нь "... ББСБ"-тай 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 140000848840 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.Х. нь уг гэрээний ундсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сарын 3,4%-ийн хүүтэй 150,000 төгрөг, 190,000 төгрөг 50,000 төгрөг, 100,000 төгрөг, 100,000 тегрег, 100,000 төгрөг тус бүр 1 сарын хугацаатай нийт 6 удаагийн нийт 690,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Иймд Б.Х-аас зээлийн үлдэгдэл нийт 586,200 төгрөг, зээлийн хүү нийт 291,204 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нийт 54,043 төгрөг нийт 931,447 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Х. хариу тайлбартаа: Миний бие ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжилж буй 931,447 төгрөгийг 3 хуваан төлж барагдуулна. Үүнд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 370,500 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 311,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-26/

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, зээл зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, зээлийн дансны хуулга зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Б.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 931,447 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ. /хх1-4/

3. Хариуцагч Б.Х. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан. /хх-26/

4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 10-11/

5. Зохигчдын эрх үүргийн харилцааг талуудын байгуулсан гэрээгээр тодорхойлох бөгөөд хариуцагч Б.Халиун зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөний улмаас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч ... ББСБ ХХК шаардах эрхтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

7. Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 931,447 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч Б.Х. бичгээр гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба түүний бичгээр гаргасан тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан ... ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Х"аас зээлийн гэрээний үүрэгт 931,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,655 төгрөгийн тал хувь 13,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 13,328 төгрөгийг, хариуцагч Б.Х-аас 13,328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Б.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 931,447 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х. /2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 370,500 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 311,500 төгрөгөөр/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,260 төгрөгийн тал хувь 26,655 төгрөгийн тал хувь 13,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 13,328 төгрөгийг, хариуцагч Б.Х-аас 13,328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч . ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.А.