| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01205/И |
| Дугаар | 151/ШШ2024/00960 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2024/00960
| 2024 11 28 | 151/ШШ2024/00960 |
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А. би,
Нэхэмжлэгч:... банк ХК,
/Улаанбаатар хот, ...дүүрэг, 1 дүгээр хороо, Өөрийн байр/,
Хариуцагч: У.Т.Ш.н
/... аймаг, ...э сум, 5 дугаар баг, ... дүгээр гудамж, 48 тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,074,140.90 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Т.Ш-аас зээлийн гэрээний үүрэгт 8,074,140.90 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: R000256021 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 8,074,140.90 төгрөгийг Т.Ш-аас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Т.Ш. хариу тайлбартаа: Т.Ш. миний бие ... банк ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжилж буй 8,074, 140.90 төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 574,140.90 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-23/
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Т.Ш-аас зээлийн гэрээний үүрэгт 8,074,140.90 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргажээ. /хх1-4/
3. Хариуцагч Т.Ш. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбарыг бичгээр гаргасан. /хх-23/
4. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 8-10/
5. Зохигчдын эрх үүргийн харилцааг талуудын байгуулсан гэрээгээр тодорхойлох бөгөөд хариуцагч Т.Ш. зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөний улмаас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч ... банк ХК шаардах эрхтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.
7. Нэхэмжлэгч ... банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,074,140.90 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хариуцагч Т.Ш. бичгээр гаргасныг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба түүний бичгээр гаргасан тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан ... банк ХК-ийн хариуцагч Т.Ш-аас зээлийн гэрээний үүрэгт 8,074,140.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүйг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,136.25 төгрөгийн тал хувь 72,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 72,068 төгрөгийг, хариуцагч Т.Ш-гаас 72,068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ... банк ХК нь хариуцагч Т.Ш-гаас зээлийн гэрээний үүрэгт 8,074,140.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Ш. /2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 574,140.90 төгрөгөөр/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,136.25 төгрөгийн тал хувь 72,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 72,068 төгрөгийг, хариуцагч Т.Ш-аас 72,068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Д.А