Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2024/00566

 

2024 11 2 16/ШШ2024/0066

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

16/2024/0062/И

******* ******* дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ******* *******,

Хариуцагч: ******* *******, ******* , , , ,

Хариуцагч: ******* *******, ******* , , , ,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,61,210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ******* ******* нь хариуцагч Ж., Л. нарт холбогдуулан 3,61,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жижиг дунд бизинесийг дэмжих сангаас дэмжлэгт хамрагдсан Ж., хамтран үүрэг гүйцэтгэгч Л. нар нь эргэн төлөлттэй санхүүгийн 20 оны 07 сарын 18-ны өдөр "Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох" гэрээг ******* аймгийн ******* ******* ******* ******* бөгөөд Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зөвлөлийн *******тай гэрээ байгуулан барьцааны гэрээнд зурагт, хөргөгч, мотоцикл, компьютер зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалан 4,000,000 төгрөгийн зээлийг авч 20 оны 08 сарын 2-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл нийт 18 сар дараалж эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу 4,000,000 төгрөгийн төлөлтөөс 1,000,000 төгрөгийн төлөлт хийж, 3,000,000 төгрөгийг зээлийн хүүд 61,210 төгрөг нийт 3,61,210 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдүүлэгчээс зээлдэгчид төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй төлбөрийг төлөх хугацааг зааж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн, Ж., хамтран зээлдэгч Л. нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөхгүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал, иргэдийн төрийн үйлчилгээ авах, эрх тэгш байдлын зөрчил үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна. Иймд Ж., Л. нараас 3,61,210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ж., хамтран үүрэг гүйцэтгэгч Л. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхийн шатанд "Жижиг дунд бизинесийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэл нийт 3,61,210 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* ******* Жижиг дунд бизинесийг дэмжих дэд сангийн 1001817402 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан буюу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь дансны гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагч Ж., хамтран үүрэг гүйцэтгэгч Л. нарт холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт... Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ..." гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ******* *******ас нэхэмжилсэн 3,61,210 төгрөгийг хариуцагч Ж., Л. нар нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.1, 3 зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ******* *******, ******* ******* ******* даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж., Л. нарт холбогдох 3,61,210 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 зүйлийн 8.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 3,61,210 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73,369 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 3,61,210 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73,369 төгрөгийн тал хувь болох 36,684. төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Б.МАРИНА