Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2024/00567

 

2024 11 25 156/ШШ2024/00567

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай  

 

156/2024/00560/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, Хэрлэн сум 3 дугаар баг, Баатаруудын гудамж, ******* ******* ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн 3 дугаар баг од оршин суух, ******* *******,

Хариуцагч: ******* аймгийн 3 дугаар баг од оршин суух, ******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,560,058.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Ж.*******, Н.******* нар нь ******* ******* ******* *******ын өөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 72/416 Барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 0,25% буюу жилийн 3%-ийн хүүтэй мал аж ахуй дэмжих зориулалтаар 36 сарын хугацаатай 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлийн гэрээний 2.1.6.1-д заасны дагуу үндсэн зээл хүүгийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн учир 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүүний дэмжлэгийг цуцалж малчны зээлийн дээд хүү болох сарын 1,8% буюу жилийн 21,6%-ийн хүүтэй болгон өөрчилсөн болно. Зээлдэгч Ж.*******, хамтран зээлдэгч Н.******* нар нь зээлийн эргэн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн байна. Иймд Ж.*******, хамтран зээлдэгч Н.******* нараас 4,560,058.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ж.*******, Н.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлага 4,560,058.02 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын шүүхэд гаргасан 4,560,058.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.*******, Н.******* нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч Ж.*******, Н.******* нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,910.93 төгрөгийн тал хувь болох 43,955.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,955.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын нэхэмжилсэн 4,560,058.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.*******, Н.******* нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,910.93 төгрөгийн тал хувь болох 43,955.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,955.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******т олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.*******, Н.******* нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА