Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2024/00568

 

2024 11 25 156/ШШ2024/00568

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай    

156/2024/00602/И

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* ******* ******* *******,

Хариуцагч: ******* ******* ******* ******* 4 дүгээр баг, Эрчим 40-32 тоотод оршин суух, ******* овогт ,

Хариуцагч: ******* ******* ******* ******* 4 дүгээр баг, Эрчим 40-32 тоотод оршин суух, Суман овогт ,

Нэхэмжлэлийн шаардлага: 623,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жижиг дунд бизнесийг дэмжих сангаас дэмжлэгт хамрагдсан М., хамтран үүрэг гүйцэтгэгч Л. нар нь эргэн төлөлттэй санхүүгийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* ******* ******* ******* ******* ******* бөгөөд Жижиг дунд бизинесийг дэмжих сангийн зөвлөлийн *******тай гэрээ байгуулан барьцааны гэрээнд 5 ханатай гэр, зурагт, хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгө барьцаалан 2.000.000 төгрөгийн зээлийг авч 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 18 сар дараалж эргэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөр төлөх хуваарийн дагуу 2.000.000 төгрөгийн төлөлтөөс 1.430.000 төгрөгийн төлөлт хийж, 570.000 төгрөгийг зээлийн хүүд 53.100 төгрөг нийт 623.100 төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдүүлэгчээс зээлдэгчид төлбөр төлөх хуваарийн дагуу төлөөгүй төлбөрийг төлөх хугацааг зааж удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн, М., хамтран зээлдэгч Л. нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөхгүй, зээлийн төлбөр төлөгдөөгүй байгаа нь зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал, иргэдийн төрийн үйлчилгээ авах, эрх тэгш байдлын зөрчил үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байна. Иймд М., Л. нараас 623,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М., Л. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид 623,100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* даргын шүүхэд гаргасан 623,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М., Л. нар нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Хариуцагч М., Л. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* аймаг, ******* ******* ******* даргын нэхэмжилсэн 623,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М., Л. нар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 623,100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19,343 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 623,100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19,343 төгрөгийн тал хувь болох 9,671.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М., Л. нар нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАРИНА