| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00647/И |
| Дугаар | 155/ШШ2016/00872 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00872
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: С.Д
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч С.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Х аймгийн Х хотын /хуучнаар/ 10-н жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1986 онд төгсөөд Улаанбаатар хотын Худалдааны техникум 1986-1988 онд сурч төгсөөд төгсөж ирээд Х аймгийн Г сумын Худалдаа бэлтгэлийн ангид , аймгийн худалдаа бэлтгэлийн ангийн харъяа бөөний бааз, Чандмань компани зэрэг газар тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Г сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр, Аймгийн худалдааны удирдах газрын харьяа бөөний баазад 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл задлан найруулагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч С.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр, Аймгийн худалдааны удирдах газрын харьяа бөөний баазад 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл задлан найруулагчаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Нэхэмжлэгчид Улаанбаатар хотын Худалдааны техникумоос 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон №268905 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Г.Хандсүрэнгийн: ....манайх хөдөөнөөс төв рүү нүүж ирэхэд Долгорсүрэн худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр ажиллаж байсан. 1988 онд сургууль төгсөж ирээд ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,
Х аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 122 дугаартай ....цагаан хэрэглэл угаагч Долгорсүрэнг 9 дүгээр сарын 7-ноос чөлөөлсүгэй.... гэх тушаалын хуулбар,
Х аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай ....задлан найруулагч албан тушаалтай Саяннямбуу овогтой Долгорсүрэнг 1990 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс чөлөөлж мөн өдрөөс эхлэн аймгийн худалдаа хангамжийг удирдах газрын мэдэлд шилжүүлсүгэй.... гэх Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаал,
Х аймгийн Худалдаа удирдах газрын харьяа бөөний худалдааны баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 дугаартай ....задлан найруулагч С.Д нарыг 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэг ажлаас нь чөлөөлж, Чандмань ББХКомпаний мэдэлд шилжүүлсүгэй.... гэх тушаал,
Худалдаа бэлтгэлийн яамны 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №0000709 дугаартай томилолт, Г сумын Худалдаа бэлтгэлийн анги, трестийн даргын №09 дугаартай томилолт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Х аймгийн архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10/433 дугаартай ....тус аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1992 оны тушаал, Бөөний бараа баазны даргын тушаал, Г сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаал тус тус манай архивт байхгүй тул С.Д д холбогдох лавлагаа гарагж өгөх боломжгүй байна.... гэх,
Х аймгийн Г сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 1/311 дугаартай ....сумын засаг даргын тамгын газрын архивт худалдаа бэлтгэлийн ангийн архив байдаггүй болно.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Д-г Х аймгийн Г сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл барааны мэргэжилтнээр, Аймгийн худалдааны удирдах газрын харьяа бөөний баазад 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл задлан найруулагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ