| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00774/И |
| Дугаар | 155/ШШ2016/00875 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00875
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Г.Л-ны нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.М
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г.Л нь 1982 онд илгээлт авч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн мал аж ахуйн салбарт ажиллахаар МХЗЭ-ийн илгээлт авч Х аймгийн Т сумын Ялалт нэгдлийн орлогч дарга У.Аюурзаны 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаар Ажилд томилох тухай тушаалаар 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хоньчноор томилогдсон. Улмаар 1989 оныг дуустал хоньчин, саальчинаар ажилласан боловч Ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал олдохгүй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан жил маань тооцогдохгүй байна.
Иймд намайг Х аймгийн Т сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад1982 оны 6 дугаар сарын 16-наас 1989 оны 12 дугаарг сарын 31-нийг дуустал тасралтгүй хоньчин, саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М а шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Л нь манай ээжийн төрсөн дүүгийнх нь эхнэр ба одоо Улаанбаатар хотод амьдардаг тул би өмнөөс нь шүүх хуралдаанд оролцож байна. Лхагважаргал эгч нь Т сумын сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд илгээлтээр хөдөө малчин, саальчнаар тасралтгүй нэгдэл тартал ажиллаж байсан юм билээ. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд Г.Л ыг Х аймгийн Т сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадада 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г.Л нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Т сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Х аймгийн Т сумын Ялалт нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай ....Гомбын Лхагважаргал...хоньчноор 1982 оны 6-р сарын 16-ний өдрөөс.... гэх тушаалын хуулбар,
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Нэхэмжлэгч Г.Л ын МАХН-ын гишүүний бүртгэх 102447 дугаартай дэвтэр,
Гэрч Н.Х 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ....Г.Лхагвжаргал нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Т сумын Ялалт нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлж байсан. Бид 2 нэг ангид хамт сурч байсан тул ажиллаж байсан талаар нь сайн мэднэ.... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б ийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ....Г.Л бид нар 1982 онд Х аймгийн Т сумын 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Т сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар гарч байсан. 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох зарим лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 26-ний өдрийн 10/352 дугаартай ....тус аймгийн Т сумын Ялалт нэгдлийн 1989 оны даргын тушаал шүүж үзэхэд Г.Л ыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт,
Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай ....харин 1986 оны цалин нь 70-р дансан др бичигдээгүй байсан болно.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Л Х аймгийн Т сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадада 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Л ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ