Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2016/00879

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Д хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, Г.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Улаанбаатар хотын геологи уул уурхайн техник, мэргэжлийн сургуулийг 1977-1979 онд суралцаж төгсөөд Х аймгийн Могойн гол нүүрсний уурхайд ажилд ороод 1981 онд цэрэгт яваад цэргээс 1984 онд халагдаж ирээд 1991 оны 8 дугаар сар хүртэл тасралтгүй дизельчнээр ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт ороход хэрэг болох байх гэж шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан юм.

Иймд намайг Х аймгийн М нүүрсний уурхайд 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дизельчнээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн М уурхайд 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дизельчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Х аймаг дахь М нүүрсний уурхайн даргын 1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 42 дугаартай ....Г.Д ыг 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дизельчингээр.... гэх 1979 онд Т.М.С төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар,

Түлш, Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харъяа Х аймаг дахь М нүүрсний уурхайн даргын 1981 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 57 дугаартай ....Д.Д ...нарыг ардын цэрэгт алба хаах болсон учираас 1981 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн тус тусын ажилаас чөлөөлөх.... гэх ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Түлш, эрчим хүчний үйлдвэрийн Яамны харъяа Х аймаг дахь М нүүрсний уурхайн даргын 1984 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай ....цэргийн алба хааж, хувиараар ирж буй Д ыг дизельчинээр....8-р сарын 20-ноор түр хугацаагаар томилсугай.... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Х аймаг дахь М нүүрсний уурхайн даргын 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 84 дугаартай ....гагнуурчин Д нарыг үндсэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Нэхэмжлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн МХЗЭ-ийн төв хорооны Хөдөлмөрийн алдар медалийн үнэмлэх,

Гэрч Ч.Н гийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ....Г.Д нь 1979 онд ТМС төгсөөд М уурхайд дизельчнээр ажиллаж байгаад 1981 онд цэрэгт явж байсан юм. 3 жил цэргийн алба хааж ирээд 1984 оны намраас М хоо нүүрсний уурхайд дизельчнээрээ 1992 оны үе хүртэл ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч М.А гийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ....Г.Д нь намайг 1985 онд М нүүрсний уурхайд ажилд орж байхад уулын дизельчнээр ажиллаж байсан. 1991 оны намар хүртэл дизельчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, фото гэрэл зургууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Г-ыг Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа Х аймаг дахь М нүүрсний уурхайд /хуучнаар/ 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1984 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дизельчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг  давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ