| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00851/И |
| Дугаар | 155/ШШ2016/00880 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2016/00880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Ю-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Ю нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ю шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 4 дүгээр анги төгсөөд хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад цэрэгт 1976 онд яваад цэрээс 1979 онд халагдаж ирээд Т сангийн аж ахуйн ТМСургуулийг 1981 онд төгсөөд С аймгийн Найрамдлын Сангийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад Х аймгийн ТМСургуулийн уурын зууханд 1982 оны 8 дугаар сараас 1982 оны 10 дугаар сар хүртэл гачегараар, Аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1983 онд ачигчаар, аймгийн ТМСургуульд 1983 оны 11 дүгээр сараас 1984 он хүртэл бохирын слесариар, Зураглалын экспедицийн харъяа Цагаанчулуутын уурхайд 1985 оны 2 дугаар сараас 1986 оны 3 дугаар сар хүртэл дизельчнээр, Аймгийн зам ангид 1986 оны 4 дүгээр сараас 1989 оныг дуустал ДТ-75 тракторын жолоочоор ажиллаж байсан юм. Одоо тэтэгэврт орох болсон тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан болно.
Иймд намайг С аймгийн Найрамдлын Сангийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 4-ноос 1982 оны 5 дугаар сарын 20-н хүртэл тракторын жолооч, Х аймгийн техник мэргэжлийн сургуулийн уурын зууханд 1982 оны 8 дугаар сарын 03-наас 1982 оны 10 дугаар сарын 01-н хүртэл качегарь, Аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 10 дугаар сарын 27-нээс 1983 оны 10 дугаар сарын 01-н хүртэл туслах ажилтан ачигч, Аймгийн техник мэргэжлийн сургуульд 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1984 оны 01 дүгээр сарын 02-н хүртэл бохирын цэвэрлэгч, Аймгийн зураглалын экспедизийн харъяа Цагаанчулуутын уурхайд 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1986 оны 3 дугаар сарын 25-н хүртэл дизилчин, Аймгийн зам барилга ашиглалтын конторт 1986 оны 4 дүгээр сарын 10-наас 1989 оны 10 дугаар сарын 25-н хүртэл индүү чирэгч ДТ-75 маркийн тракторын жолоочоор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Ю нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба С аймгийн Найрамдлын Сангийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 4-ноос 1982 оны 5 дугаар сарын 20-н хүртэл тракторын жолооч, Х аймгийн техник мэргэжлийн сургуулийн уурын зууханд 1982 оны 8 дугаар сарын 03-наас 1982 оны 10 дугаар сарын 01-н хүртэл качегарь, Аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 10 дугаар сарын 27-нээс 1983 оны 10 дугаар сарын 01-н хүртэл туслах ажилтан ачигч, Аймгийн техник мэргэжлийн сургуульд 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1984 оны 01 дүгээр сарын 02-н хүртэл бохирын цэвэрлэгч, Аймгийн зураглалын экспедизийн харъяа Цагаанчулуутын уурхайд 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1986 оны 3 дугаар сарын 25-н хүртэл дизилчин, Аймгийн зам барилга ашиглалтын конторт 1986 оны 4 дүгээр сарын 10-наас 1989 оны 10 дугаар сарын 25-н хүртэл индүү чирэгч ДТ-75 маркийн тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: С аймгийн Найрамдал сангийн аж ахуйн даргын 1981 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 260 дугаартай ....Д Ю .... гэх Шинээр ирсэн механикжуулагчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалын хуулбар,
Ардын боловсролын яамны харьяа Х аймаг дахь ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1982 оны 8 дугаар арын 03-ны өдрийн 61 дугаартай ....1. Д Ю г 8-р сарын 3-наас...эхлэн уурын зуухны качигераар томилон ажиллуулсугай.... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Х аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дугаартай ...бэлтгэлийн бригадын ачигчаар Д овогтой Ю г 27/-оос тус тус томилон ажиллуулсугай.... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 76 дугаартай ....мод бэлтгэлийн бригадын хураагч Д.Ю Эрдэнэтын уулын баяжуулах үйлдвэрт ажиллахаар илгээлт авсан тул ажлаас нь 1983 оны 10 дугаар сарын 01-нээр тасалбар болгон чөлөөлсүгэй.... гэх тушаалын хуулбар,
Ардын боловсролын Яамны харьяа Х дахь Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай ....бохирын цэвэрлэгч Ю нарыг өөрийн нь хүсэлтийг харгалзан 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй.... гэх Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Зураглалын экспедицийн 9-р ангийн даргын 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай ....Ю г 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс Цагаанчулуутын карьерт дезилист авч ажлуулсугай.... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Зураглалын экспедицийн даргын 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай ....2. Цагаанчулуутын карьерын ажилчин Д.Ю г 1985 оны 10 дугаар сарын 16-наас эхлэх III зэргийн дизелистээр түр өөрчлөн томилсугай.... гэх Өөрчлөн томилох тухай тушаалын хуулбар,
Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Зураглалын экспедицийн 9-р ангийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дугаартай ....2. 9-р ангийн дизелист Ю г хөдөлмөрийн хуулийн 33-р зүйлийн А заалтын дагуу үүрэгт ажлаас нь 1986 оны 01 дүгээр сарын 01-нээр чөлөөлж, Зөвлөлтийн геологийн ангийн мэдэлд шилжүүлсүгэй.... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Х аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1986 оны 4 дүгээр сарын 11-ний өддрийн 24 дугаартай ....Д овогтой Ю нарыг индүү чирэгч ДТ-75 тракторын жолоочоор 1986 оны 4 дүгээр сарын 10-наас....гэх Ажилчин элсүүлэх тухай тушаалын хуулбар,
Х аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны 119 дугаартай ....механизмчин Д.Ю ...нарт ажлын 26 хоногийн.... гэх Ээлжийн амралт олгох тушаалын хуулбар,
Гүүр барилгын конторын харьяа нүүдлийн гүүр барилгын гуравдугаар ангийн даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай ....1. Х аймгийн ЗБАК-оос элсэлтээр ажиллахаар ирсэн Д.Ю г 1989 оны 10-р сарын 25-наас нормчноор авч ажиллуулсугай.... гэх тушаалын хуулбар,
Гүүр барилгын конторын харьяа нүүдлийн гүүр барилгын гуравдугаар ангийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай ....10. Д.Ю .... гэх тушаалын хуулбар,
Барилга үйлдвэрлэлийэ Гүүр нэгдлийн нүүдлийн Мөрөн пүүсийн захиралын 1992 оны 3 дугаар сарын 26-ний өдрийн №09 дугаартай ....Д.Ю г 1992 оны 4-р сарын 1-нээс тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй.... гэх Ажлаас халах тухай тушаалын хуулбар,
Гэрч С.Мөнхтуяагийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ....Д.Ю нь 1985 оноос Зураглалын экспедикийн Цагаанчулуутын уурхайд дизельчнээр ажиллаж байгаад 1986 оны үеэс Оросын тосгон руу шилжээнд ажлаасаа гарч байсан. Үүнээс хойш ажиллаж байсан талаар нь сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Д гийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ....Д.Ю нь Зам барилга ашиглалтын контор гэж байхад 1986 оны хавраас 1989 оны 4-5 сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад өөр Зам гүүрийн компани руу шилжиж байсан юм.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг, Дурсамж, Мэндчилгээ, 1987 оны Урилга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Ю-г С аймгийн Найрамдлын Сангийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 4-ноос 1982 оны 5 дугаар сарын 20-н хүртэл тракторын жолооч, Х аймгийн техник мэргэжлийн сургуулийн уурын зууханд 1982 оны 8 дугаар сарын 03-наас 1982 оны 10 дугаар сарын 01-н хүртэл качегарь, Аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 10 дугаар сарын 27-нээс 1983 оны 10 дугаар сарын 01-н хүртэл туслах ажилтан ачигч, Аймгийн техник мэргэжлийн сургуульд 1983 оны 11 дүгээр сарын 01-нээс 1984 оны 01 дүгээр сарын 02-н хүртэл бохирын цэвэрлэгч, Аймгийн зураглалын экспедизийн харъяа Цагаанчулуутын уурхайд 1985 оны 02 дугаар сарын 20-ноос 1986 оны 3 дугаар сарын 25-н хүртэл дизилчин, Аймгийн зам барилга ашиглалтын конторт 1986 оны 4 дүгээр сарын 10-наас 1989 оны 10 дугаар сарын 25-н хүртэл индүү чирэгч ДТ-75 маркийн тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ю гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ