| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00852/И |
| Дугаар | 155/ШШ2016/00881 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2016/00881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: С.Б-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч С.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б сумын сургуулийн 2 дугаар ангийг төгсөөд хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1978 онд цэрэгт яваад цэргээс 1981 оны 8 дугаар сард халагдаж ирээд Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч С.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Х аймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/88 дугаартай ....Д нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан.... гэх тодорхойлолт,
Гэрч Д.М гийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ....С.Б нь 1981 оны намар цэргээс халагдаж ирээд Х аймгийн Т сумын Д нэгдэлд үхэрчин, хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ж ы 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ....С.Б нь 1978 онд цэрэгт яваал 1981 оны намар цэргээс халагдаж ирээд Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчин малчинаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ж гийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ....С.Б нь 1981 онд цэргээс халагдаж ирээд Х аймгийн Т сумын Д нэгдэлд үхэрчин, хоньчиноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Б-ыг Х аймгийн Т сумын Д нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Б ыг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ