| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00594/И |
| Дугаар | 156/ШШ2024/00570 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 156/ШШ2024/00570
2024 11 25 156/ШШ2024/00570
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00594/И
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* ******* баг, Тээвэрчид ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хийд ******* тоотод оршин суух, ******* овогт ,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хийд ******* тоотод оршин суух, овогт ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Б., Б. нарт холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 07 ******* сарын 02-ы өдөр Б. нь надаас 2,000,000 төгрөг зээлсэн. Утсаар 5954264065 тоот данс явуулж авсан. Утсаар ярихаар утсаа авахгүй, хааяа холбогдохоороо өгнө ш дээ, хүлээж бай гээд шууд тасалдаг. Иймд Б., Б. нараас 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
*******. Хариуцагч Б., Б. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2024 оны 12 ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 0******* ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулна гэжээ.
4. Нэхэмжлэгч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б., Б. нарын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж, 2,500,000 төгрөгийг төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.ийн шүүхэд гаргасан 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б., Б. нар нь 2024 оны 12 ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 0******* ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
*******. Хариуцагч Б., Б. нар нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Б. нараас 27,475 төгрөгийг, улсын орлогоос 27,475 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.1, 12******* ******* зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг баримтлан Н.ийн нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг хариуцагч Б., Б. нар нь 2024 оны 12 ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 0******* ******* сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 500,000 төгрөгийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар Н.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Б. нараас 27,475 төгрөгийг, улсын орлогоос 27,475 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.т олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА