| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00867/И |
| Дугаар | 155/ШШ2016/00882 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2016/00882
2016-07-26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Б-гийн хүсэлттэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Н
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Р сумын А ал нэгдлийн 3 дугаар бригадад Ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд хувиарлагдан гарч ажилласан юм. Дээрх 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байгаад цэргийн албанд явж, цэргийн албыг 1986 оны 8 дугаар сард хааж дуусгаж нутагтаа ирж А ал нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан. Үнэнтэй /өмч хувьчлал/ явагдаж дуусах хүртэл хугацаа өөрөөр хэлбэл 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 6 жил 1 сар нийт 8 жил ажилласан үнэнтэй. Энэ тухайгаа сумын ЗДТГын архивт байгаа А ал нэгдлийн 70 дугаар дансыг шүүлгэхэд зөвхөн 1982-1989 онуудад авч байсан цалингийн түүвэр байна. Бусад онуудын материал байхгүй. Учир нь тус сумын ЗДТГ-ын конторын барилга 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүрэн хэмжээгээр шатсан тул А ал нэгдлийн 70 дугаар дансны зарим бичиг баримт шатаж алга болсноос миний нэгдэлд ажиллаж байсан 8-н жилийн хугацаа бүрэн тооцогдохгүй миний бие хохирч байна.
Иймд миний бүрдүүлсэн материал болон хамт ажиллаж байсан иргэдийн тодорхойлолтыг үндэслэн миний Х аймгийн Р сумын А ал нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жил, 1986 оны 9 дүгээр сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 6 жил 1 сар, нийт 8 жил 1 сарын хугацааг улсад ажилласнаар тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Б тай нэг нутгийн хүмүүс учир өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. Д.Б нь 1981 онд Р сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө А ал нэгдлийн 3 дугаар бригадад малчин хийж байгаад 1983 онд цэрэгт яваад цэргээс 1986 онд халагдаж ирээд мөн нэгдэлдээ тасралтгүй нэгдэл тартал үхэрчнээр ажиллаж байсан юм билээ. Баасан нь одоо тэтгэвэрт орох дөхөж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм билээ.
Иймд Д.Б г Х аймгийн Р сумын А ал нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Р сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/71 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр,
Х аймгийн Р сумын А ал нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай ....Д.Б хонь.... гэх 3-р бригадын суурийн ахлачгийн нэрсийн тушаалын хуулбар,
Гэрч Д.Н гийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ....Д.Б нь 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Р сумын А ал нэгдлийн 3 дугаар бригадад хоньчин, үхэрчнээр ажиллаж байгаад 1983 оны хавар цэрэгт явсан юм. 1986 оны намар цэргээс халагдаж ирэд А ал нэгдлийн 3 дугаар бригададаа 1992 оны 10 дугаар сард нэгдэл тартал хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Б ын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ....Д.Б 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд Х аймгийн Р сумын А ал нэгдлийн 3 дугаар бригадад илгээлтээр хоньчноор гарч байсан. 1983 онд цэрэгт яваад 1986 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд А ал нэгдлийнхээ 3 дугаар бригаддаа хоньчноороо нэгдэл тартал ажиллаж байсан. 1991 оны үед нэгдэл тарсан байх.... гэх мэдүүлэг, 1988, 1990, 1991 онуудын Баярын бичгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Х аймгийн Р сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3/110 дугаартай ....тус сумын ЗДТГ-ын нэгдсэн конторын барилга 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүрэн хэмжээгэээр галд шатсан ба энд галын нөлөөгөөр А ал нэгдлийн 70 дугаар дансны бичиг, баримт шатаж үгүй болсон нь үнэн болно гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б-г Х аймгийн Р сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ