| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2024/00606/И |
| Дугаар | 156/ШШ2024/00572 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 156/ШШ2024/00572
2024 11 25 156/ШШ2024/00572
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
156/2024/00606/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* ******* ******* *******,
Хариуцагч: Хэнтий аймаг дахь ******* ******* ******* ******* ******* овогт ,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,402,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 ******* сарын 26-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор хянан *******лэсэн "Н. нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 8-16 тоотод гурилын элдүүр модоор зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан" Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл ******* тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр ******* ******* ******* санд нехен төлөгдөөгүй байна. Хохирогч нь Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлэгт түргэн тусламж, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ авсан байх ба үүнд зарцуулсан 1,402,000 төгрөгийн зардлын төлбөрийг тухайн эмнэлэг ******* ******* ******* тухай хуулийн Дөрөв******* бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн ******* ******* ******* сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл ******* ******* санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Гэмт хэргийн улмаас "******* ******* ******* сан"-д хохирол учирсан тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс ******* санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Н.ээс "******* ******* ******* сан"-д учруулсан хохирол 1,402,000 төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
2. Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 1,402,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан *******лэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* *******ээс шүүхэд гаргасан 1,402,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Хариуцагч Н. нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн *******ийн нэгэн адил албадан *******ийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* ******* *******ээс нэхэмжилсэн 1,402,000 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 ******* зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь 1,402,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,382 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 1,402,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,382 төгрөгийн тал хувь болох 18,691 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн *******ийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА