| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00721/И |
| Дугаар | 155/ШШ2016/00889 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/00889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Л-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Х аймгийн Ц сумын сургуулийн 10 дугаар ангийг 1984 онд төгсөөд сургуулийн гал тогоонд угаагчаар ажиллаж байгаад 1986 онд Б нэгдлийн 5 дугаар бригадад нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж байгаа тул шүүхэд ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 15-наас 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угаагчаар, тус сумын Б нэгдлийн 5 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Д.Л нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 15-наас 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угаагчаар, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 5 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3/116 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Х.Б-гийн: ....Д.Л нь 1984 онд 10 дугаар ангиа төгсөөд Ц сумын Ерөнхий боловсролын сургуульд тогоочоор ажиллаж байгаад 1987 оноос хүнтэй суугаад Б нэгдлийн 5 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан. 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Д-гийн: ....Д.Л нь 1984 оноос Ц сумын сургуульд тогоочоор ажиллаж байгаад 1987 оноос хүнтэй суугаад Б нэгдлийн 5 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан. 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 14-р хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтанд үнэлэх боломжгүй байна. Учир нь: он сар өдөр байхгүй ба юун тухай баримт болох нь тодорхойгүй байх тул үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Л-г Х аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 15-наас 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угаагчаар, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 5 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ