Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00893

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчэг, Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Х аймгийн Ц сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1986 онд төгсөж, 1986 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр Х аймгийн Ц сумын сургуулийн гал тогоонд бэлтгэгчээр ажилд орон ажиллаж байгаад 1987 оны 7 дугаар сараас эхлэн Б нэгдлийн 1-р бригадад хоньчноор нэгдэл тартал тасралтгүй ажиллаж юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл улсад ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байгаа тул шүүхэд хандсан болно.

Иймд намайг Х аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэгч, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хоньчин, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Д.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэгч, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хоньчин, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/107 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч С.О-ны: ....Д.Б нь анх 1986 оноос Х аймгийн Ц сумын сургуульд тогоочоор жил хиртэй ажиллаж байгаад 1987 оноос хойш Х аймгийн Ц сумын Б нэгдэл хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Ц-гийн: ....Д.Б нь 1986 онд 10 дугаар ангиа төгсөөд Х аймгийн Ц сумын сургуульд тогоочоор 1 жил орчим ажиллаж байгаад 1987 оноос хойш Х аймгийн Ц сумын Б нэгдэлд 1990-ээд оны үед нэгдэл тартал хоньчин, саальчнаар ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б/-ыг Х аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн гал тогоонд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэгч, Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хоньчин, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг  давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ