| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08647/И |
| Дугаар | 184/ШШ2024/06167 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2024/06167
| 2024 12 04 | 184/ШШ2024/06167 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч***
Хариуцагч: **
Зээлийн гэрээний үүрэгт 84,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 84,289 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан r2xuGJiXxX дугаартай CU виртуал кредит картын гэрээ байгуулж 100,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд ашиглах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. /хх-ийн 9/
Нэхэмжлэгч банк шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 66,000 төгрөг, хүү 14,686 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,003 төгрөг, нийт 84,289 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 32,000 төгрөг төлснийг үндсэн зээлийн төлбөрт тооцон авчээ.
Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөөгүй нь нэхэмжлэгчээс гарган өгсөн кредит картын тооцооллын хүснэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон, мөн гэрээний 3.3.12 дахь заалтаар нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байна. /хх-ийн 8, 9/
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохиролцсоны дагуу зээлийн картыг ашиглан хийсэн төлбөр, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь хууль болон гэрээнд нийцсэн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулсан.
Хариуцагчид нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 100 дугаар 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ***84,289 гаргуулан нэхэмжлэгч Г***к ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
75 дугаар зүйлийн 759.1, 115 115.2.1, 116, 118 :
1. 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** 84,289 /наян дөрвөн мянга хоёр зуун наян ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч **ХК-д олгосугай.
2. 7 7.1.1 , 56 56.1 дэх чийн ул төлсөн 4,550 тө д , аас 4,550 .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ