Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00894

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00894

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.Э-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Х.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Х аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн 1988 онд төгсөж, тус сумын Б л нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байгаад, дараа нь тус нэгдлийн 4 дүгээр бригадад нэгдэл тартал хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл улсад ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй байна.

Иймд намайг Х аймгийн Ц сумын Б л нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгчийн нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын Б л нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхмэжлэгчийн цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/98 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, МХЭЗ-ийн Бат илэрхийлэх, нэгдлийн гишүүний үнэмлэх,

Гэрч В.Б-ийн: ....Х.Э нь 1988 оны хавар 08 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Х аймгийн Ц сумын Б л нэгдлийн бригадад хоньчноор 1990 он буюу нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч П.О-гийн: ....Х.Э нь 1988 оноос Х аймгийн Ц сумын Б л нэгдэлд малчнаар 1990 он буюу нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Э-г Х аймгийн Ц сумын Б л нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ий өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Э гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ