| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00728/И |
| Дугаар | 155/ШШ2016/00895 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/00895
| 2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2016/00895 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Ч.Э-ийн нэхэмжлэлтэй
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ч.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1975 онд цэрэгт яваад 1978 онд халагдаж ирээд нэгдэлдээ малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Намайг цэрэгт явахад цэргээс олгосон цэргийн үнэмлэхний овог нь Ч гэж бичих байтал Ц гэж бичигдсэн болоод цэрэгт явсан 3 жил ажиллаж байснаар тооцогдохгүй байх тул надад олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр Ч.Ж мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ч.Ж нь цэргийн батлахын буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба 1975 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Х аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс №320440 дугаартай олгосон цэргийн батлахад Ц.Ж гэж бичигдсэн цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Ч.Ж мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгч Ч.Д ид 2012 оны 8 дугаар сарын 04-ны өдөр олгосон иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Нэхэмжлэгчийн №0882626 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1144 дугаартай шийдвэрийн хуулбар,
Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 425 дугаартай архивын лавлагаа,
Гэрч Г.Б-гийн: ....Ч.Ж бид 2 нэг ангид хамт сурдаг, нэг жил цэргийн алба хаасан найзууд байгаа юм. 1975 онд хамт цэргийн алба хаасан. Ч.Ж гэж дууддаг байсан. Ээж нь Ч гэж хүн байсан. Ц.Ж гэдэг байсан талаар мэдэхгүй. Тухайн үедээ андуурч Ц.Ж гэж бичсэн байсан байх.... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Н-ийн: ....Ж-ийн ээж нь Ч гэж нэртэй хүн байсан юм. Тухайн үед цэргийн батлахыг нь нээж өгөхдөө л андуурснаас болоод Ц гэж овгийг нь андуурч бичсэн байх.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Х аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1975 оны 5 дугаар сарын 28-ны нээж олгосон №3** дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч Ч.Ж мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ж ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ