Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00896

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00896

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Б-ын нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Т.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 4 дүгээр ангиа төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1973 оноос эхлэн 1976 он хүртэл Б нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байгаад цэрэгт яваад цэргээс 1979 онд халагдаж ирээд мөн нэгдэлдээ нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 2 дугаар бригадад1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Т.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 2 дугаар бригадад1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/113 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Х аймгийн Ц сумын Б нэгдлээс 1999 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч Д.М-гийн: ....Т.Б нь 1973 оноос Х аймгийн Ц сумын Б нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1976 оны хавар цэрэгт явж байсан юм. 3 жилийн цэргийн алба хаагаад 1979 оны намар халагдаж ирээд Ц сумын Б нэгдэлдээ хоньчноороо 1992-1993 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Д-ийн: ....Т.Б нь бага ангиасаа сургуулиас гараад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрээд Х аймгийн Ц Б нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1976 оны хавар цэрэгт явж байсан юм. 3 жилийн цэргийн алба хаагаад 1979 оны намар халагдаж ирээд энэ жилдээ Б нэгдэлдээ хоньчноороо ажиллаж байсан. 1992-1993 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн 21-р хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтанд үнэлэх боломжгүй байна. Учир нь: он сар өдөр байхгүй ба юун тухай баримт болох нь тодорхойгүй байх тул үнэлээгүй болно.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т.Б-ыг Х аймгийн Ц сумын Б нэгдлийн 2 дугаар бригадад1973 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Гпаэлжз хэпэа шуухэб хялЭл шжзбЯэпйэх стхЭз хттйжзл 119 буаээп еузйжзл 119.4, 119.7-б еЭЭрлЭЭп шийдвэр танилцуулан сонсгож, 7 хмлма нланпрлннр хмзш 14 хмлмажзл бмсмп шуух хтпЭйбЭЭлы оролцсон талууд шуухэб хупэйцэл жпд шийдвэрийг аЭпбЭл ЭЯЭх уупаээ Южвйууйээауз ль давж заалдах журмаар амкбмй аЭпаЭх хтаЭцЭЭа сммймхмб рЭЭб Юмймхауз Юнаннб шуух хтпЭйбЭЭлб мпмйцммауз сЭйд шийдвэрийг аЭпбттйрлЭЭп амкбмй аЭпаЭх хтаЭцЭЭа сммймхыа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ