Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/06155

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 04

184/ШШ2024/06155

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***

 

Хариуцагч: **

 

6,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***а нь хариуцагч *** холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6,570,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 140м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай байшинг 18,000,000 төгрөгөөр бариулахаар хариуцагчтай амаар тохиролцсон, 17,312,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, дутуу хийсэн ажлыг нь өөр этгээдэд 6,570,000 төгрөг төлж гүйцэтгүүлсэн тул гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ барилга барихаар нэхэмжлэгчийн нөхөр ***, түүний үеэл дүү *** нартай тохиролцсон, шаврын болон сантехникийн ажлыг *** хийж өгөх бусад ажлыг би 18,000,000 төгрөгөөр хийхээр тохирсон, нэхэмжлэгч нь *** хийлгэх ажлаа л бусад этгээдээр гүйцэтгүүлсэн гэж маргасан.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ч гэрээ бүрэн хэрэгжээгүй, харилцан ойлголцоогүйн улмаас гэрээ цуцлагдсан нь хэрэгт авагдсан баримт, тэдний тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний талуудын эрх, үүрэг, гэрээг цуцлах, цуцалснаас үүсэх хохирлыг шаардах эрхийг зохицуулсан.

Нэхэмжлэгч ***Хаан банк дахь ***, Голомт банк дахь***3, Худалдаа, хөгжлийн банк дахь *** тоот данснуудаас хариуцагч*** Хаан банк дахь *** тоот дансанд 13,040,000 төгрөг, түүний ажилтан гэх *** нарт 4,270,000 төгрөг шилжүүлэн нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 8-21/

Зохигчид гэрээний биелэлт, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар байдал, ажлын үр дүнг хүлээлцсэн талаар баримт үйлдээгүй бөгөөд ажлын хөлс төлж байсныг нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн хариуцагчийн дутуу хийсэн гэх ажлыг *** гүйцэтгэсэн ажлын хэмжээг харгалзан тогтоох боломжтой гэж үзлээ.

Хариуцагч нь ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг авах байсан ч 17,312,000 төгрөгийг хүлээн авсан, дутуу хийсэн гэх ажлыг *** 2,300,000 төгрөг төлж гүйцэтгүүлсэн нь тогтоогдож байх тул түүний зөрүү болох 1,612,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Гэрч *** /нэхэмжлэгчийн нөхөр/ нь барилга бариулахаар амаар хэлэлцэн тохироход *** байлцсан, тэрээр хариуцагч ***г дагуулж ирсэн, мөн *** ажлаа гүйцэтгэхийг шаардсан ч татгалзаж байсан талаар мэдүүлсэн нь барилгын зарим ажлыг***гүйцэтгэхээр тохиролцсон гэх хариуцагч ***тайлбартай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ***н гүйцэтгэх ёстой ажлуудыг *** нартай тохиролцон 4,270,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тухайн үйл баримт нь хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалсан гэх 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш цаг хугацаанд хамаарч байгаа болно.

Иймд хариуцагч*** 1,612,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлээс 4,958,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** 1,612,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлээс 4,958,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ