| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00718/И |
| Дугаар | 155/ШШ2016/00898 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/00898
| 2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2016/00898 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Х аймгийн Ц сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Х аймгийн Ц сумын 6 дугаар багт оршин суух М.Х-д холбогдох
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 6.443.835 /зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг дарга Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Х нь 2013 оны 3 дугаар сарын 25-нд Сум хөгжүүлэх сангаас Гар урлал-аар 9.000.000 төгрөгний зээл авсан. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд графикийн дагуу төлбөрийг төлж байсан боловч 2015 оны 6 дугаар сарын 02-ноос эхлэн төлбөрөө төлөхгүй байна. Төлүүлэх талаар 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна.
Иймд гэрээний дагуу М.Х нь төсөл хэрэгжүүлэхээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч графикт хугацаандаа төлөхгүй байгаа зээл болох үндсэн зээл 6.000.000, зээлийн хүү болох 266.301 төгрөг, торгуулийн хүү 177.534 төгрөг, нийт 6.443.835 төгрөгийг М.Х өөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн 6.443.835 төгрөгийг эргүүлэн төлөхийг миний бие зөвшөөрч байна. Уг зээлийг өөрийн боломж нөхцөлөөс хамаарч 2016 оны сүүлийн хагас жилд багтааж 3.000.000 төгрөгийг 2017 оны эхний хагас жилд багтааж 3.443.835 төгрөгийг эргүүлэн төлөх боломжтойг мэдэгдэж байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг дарга нь хариуцагч М.Х өөс Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 6.443.835 /зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга найман зуун гучин тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Х : ....сум хөгжүүлэх сангийн 6.443.835 төгрөгийг эргүүлэн төлөхийг миний бие зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газар, төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин Сум хөгжлийн сангийн зээл 6.443.835 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 118.051 төгрөгийн 50 хувь болох 59.025 төгрөгийг хариуцагч М.Х өөс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 6.443.835 /зургаан сая дөрвөн зуун дөчин гурван мянга найман зуун гучин тав/ төгрөгийг хариуцагч М.Х төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч М.Х өөс улсын тэмдэгтийн хураамжинд 59.025 /тавин есөн мянга хорин тав төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ