| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00717/И |
| Дугаар | 155/ШШ2016/00899 |
| Огноо | 2016-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2016/00899
| 2016 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2016/00899 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Х аймгийн Ц сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Х аймгийн Ц сумын 6 дугаар багт оршин суух Р.Э-т холбогдох
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 5.207.705 /таван сая хоёр зуун долоон мянга долоон зуун тав/ 98төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг дарга Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Э нь 201 оны 7 дугаар сарын 05-нд Сум хөгжүүлэх сангаас Шахмал түлш үйлдвэрлэхээр 10.000.000 төгрөгний зээл авсан. Төсөл хэрэгжүүлэх хугацаанд графикийн дагуу төлбөрийг төлж байсан боловч 2015 оны 9 дүгээр сарын 02-ноос эхлэн төлбөрөө төлөхгүй байна. Төлүүлэх талаар 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулж байна.
Иймд гэрээний дагуу Р.Э нь төсөл хэрэгжүүлэхээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч графикт хугацаандаа төлөхгүй байгаа зээл болох үндсэн зээл 5.000.000, зээлийн хүү болох 162.500 төгрөг, торгуулийн хүү 45.205 төгрөг, нийт 5.207.705 төгрөгийг Р.Э ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Р.Э нь Ц сумын Засаг даргын нэхэмжлэлийг уншиж танилцсан тул төлөх ёстой 5.207.705 төгрөгийг төлөх нь үнэн болно. Үүнийг төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг дарга нь хариуцагч Р.Э ээс Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 5.207.705 /таван сая хоёр зуун долоон мянга долоон зуун тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Р.Э ....5.207.705 төгрөгийг төлөх нь үнэн болно.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газар, төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин Сум хөгжлийн сангийн зээл 5.207.705 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 98.273 төгрөгийн 50 хувь болох 49.136 төгрөгийг хариуцагч Р.Э ээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Х аймгийн Ц сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 5.207.705 /таван сая хоёр зуун долоон мянга долоон зуун тав/ төгрөгийг хариуцагч Р.Э төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 бүгээр еузйжзл 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 буаээп еузйжзл 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-б зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Р.Э ээс улсын тэмдэгтийн хураамжинд 49.136 /дөчин есөн мянга нэг зуун гучин зургаа/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ