Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06120

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

12 02 184/ШШ2024/06120

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: **

Хариуцагч: **

79,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11-р сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11-р сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х***к ХК-ийн харилцагч ***нь 2023 оны 8-р сарын 3-ны өдөр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 413051208 тоот харилцах данснаас *** * банкны *** тоот данс руу 19,800 төгрөгөөр 4 удаа нийт 79,200 төгрөгийн гүйлгээ хийх үйлдэл хийсэн.

2023 оны 6-р сарын 28-ны өдөр банк хоорондын гүйлгээний системийн алдаа гарч хүлээн авагч ** банкны данснаас давхардсан гүйлгээгээр 79,200 төгрөг илүү шилжүүлсэн. Уг мөнгө *** данснаас хасагдаагүй, *** банкны бага дүнтэй гүйлгээ хоорондын данснаас хасагдсан. Тиймээс хариуцагч ** 79,200 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч ***нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х*** ХК-ийн нэхэмжилсэн 79,200 төгрөгийг 2024 оны 12-р сарын 30-ны өдрийн дотор 4 хувааж төлж барагдуулах хүсэлттэй байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *** гаргасан хариу тайлбартай уншиж танилцсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ХКхариуцагч *** холбогдуулан 79,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч ** шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*** ХК-ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох 79,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 79,200 төгрөгийг 2024 оны 12-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөгийг хариуцагчаас, 2,275 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ