| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/09151/И |
| Дугаар | 184/ШШ2024/06062 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/06062
| 2024 оны дөр | 12 сар 02 р 184/ШШ2024/06062 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** нь 1985 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүлийг хамгаалах яамны харьяа Агаар эмнэлгийн сувилалд гал тогооны туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр Сувиллын даргын 58 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж байсан. Архивын газруудаас ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул 1985 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Агаар эмнэлгийн сувилалд гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.
Хүсэлт гаргагч *** нь 1985 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Эрүүлийг хамгаалах яамны харьяа Агаар эмнэлгийн сувилалд гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байсан нь Архивын ерөнхий газрын тодорхойлолт, гэрч ***н тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн дэвтэрт Агаар эмнэлгийн сувиллын даргын *** ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг тэмдэглэж, байгууллагын тамга даран баталгаажуулсан байна.
Гэрч ***/ нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан тухай мэдүүлсэн, гэрчлэх баримтыг хуульд заасан шаардлага ханган ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн ***г 1985 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Эрүүлийг хамгаалах яамны харьяа Агаар эмнэлгийн сувилалд гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*** 1985 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Эрүүлийг хамгаалах яамны харьяа Агаар эмнэлгийн сувилалд гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ